Төрийн өндөр албан тушаалтаны биед халдвал дараах хариуцлагыг ХҮЛЭЭДЭГ
2024/09/16
Боловсролын сайд П.Наранбаяр өнөөдөр /2024*09*16/ хэвлэлийн хурал хийж байх үеэр "Үнэн ба зөв" намын дарга асан А.Отгонбаатар, П.Наранбаяр руу өндөг шидэж, хэвлэлийн төлөөлөгч Т.Отгонбаатартай нударга зөрүүлээд авсан билээ.
Болсон хэрэг явдлын талаар ЦЕГ-аас тодруулахад, "Одоогийн байдлаар П.Наранбаяр сайд цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй. Гэхдээ А.Отгонбаатарын уг үйлдэл нь дүрс бичлэгээр баталгаажсан учраас шалгалтын ажиллагаа явуулна" гэжээ.
П.Наранбаяр нь УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсролын сайд, мөн Монгол Улсын нэгэн иргэний хувьд халдашгүй байх эрхтэй хүн.
Тэгвэл Засгийн газрын гишүүний биед халдвал хуулийн ямар хариуцлага хүлээлгэх вэ гэдгийг танилцуулбал ,
- Үндсэн хуулийн 29.2. УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална.
- Үндсэн хуулийн Дөчин хоёрдугаар зүйл. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална.
Зөрчлийн тухай хууль
- 5.3 дугаар зүйл.Хүний биед халдах
- 1.Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Эрүүгийн хууль
- 11.6 дугаар зүйл.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах
- 1.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
- 2.Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
ххх · 2024/09/16
бухимдахад нөлөөлсөн шалтгаалыг тогтоосэы дараа шүү
Зочин · 2024/09/16
ANUSN80955877