Телеграм орчинд иргэн А гэмт этгээд рүү 238 сая төгрөг шилжүүлэн, залилуулжээ. 

 

Тус аппликэйшнийг ашиглан даалгавар биелүүлэх замаар их хэмжээний мөнгө шилжүүлж, хамгийн өндөр дүнтэй хохирсон байна.

Иймд цахим орчинд залилангийн гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн Ерөнхий Газраас анхаарууллаа. 

Залилангийн хохирогч болохоос сэргийлэх алхам: 

Цахим залилангийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийн тулд facebook ашиглаж найзуудаас нь мөнгө зээлэх зурвас ирвэл өөрөө мөн эсэхийг лавлаж асуух шаардлагатай.

Telegram, wechat, viber зэрэг цахим аппликэйшн ашиглаж танд ажиллах таатай нөхцөлийг санал болгох, ажлын байранд урих, бараа бүтээгдэхүүн сурталчлах замаар урьдчилгаа төлбөр шаардах, хувийн мэдээллээ бусдад өгснөөр цахим залилангийн хохирогч болох эрсдэлтэй.

Илэрхий хуурамч буюу гадаад хүний нэр зураг ашигласан хаягтай харилцахдаа сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.