Лаосын батлан хамгаалах салбарт мах нийлүүлнэ. Буцаагаад цагаан будаа авч хүнсний хэрэгцээгээ хангах боломжтой
2024/09/24
Батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчний удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр Төрийн ордонд боллоо. Тус зөвлөгөөнд зэвсэгт хүчний салбарын удирдлагууд оролцож, салбарынхаа өнөөгийн нөхцөл байдал, цаашдаа анхаарах асуудлын талаар хэлэлцэж байгаа юм.
Энэ үеэр хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан "Батлан хамгаалахын сэргэлт" бодлогын хүрээнд хийгдэх ажлын талаар Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт танилцууллаа.
Тэрбээр "Батлан Хамгаалахын сайдын 2024 оны төсөвт 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зардлыг тусгасан. Тэгвэл ирэх оны төсөвт Батлан хамгаалах салбарын урсгал зардлыг 30 хувь, хөрөнгө оруулалтыг дөрөв дахин нэмэгдүүлэхээр хуулийн төсөлд тусгаж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн.
Төсөв, хөрөнгө оруулалт хангалтгүйгээс шалтгаалж нийт зэвсэг техникийн 75 хувь, барилга байгууламжийн 80 хувь нь ашиглалтын хугацаа дууссан. Мөн алба хаагчдын 48 хувь нь гэр, хашаа байшинд, 22 хувь нь түрээсийн байр, айлын хажуу өрөөнд амьдардаг гэсэн салбарын тулгамдсан асуудал байна.
Миний хувьд цэргийн их сургуульд сурч байсан, зэвсэгт хүчний хурандаа цолтой. Тиймээс цэргийн амьдралыг гадарлах бус доторлоно. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цэргийн алба хаагчдын онцгой нөхцөл байдлын нэмэгдлийг 25 хувь болгосон.
Өнөөдрийн байдлаар манай салбарын 2,000 орчим алба хаагч ургац хураалтад оролцож байна. Бид хүний ногоо хурааж өгснөөр жаахан орлого олдог. Анги салбарууд яагаад өөрсдөө ногоо тарьж, хүнсний хэрэгцээгээ хангаад орлого олж болохгүй гэж. Иймэрхүү санаачилга гаргаж буй анги салбаруудыг бодлогоор дэмжинэ.
Бид туслах болон мал аж ахуйг хөгжүүлээд гаднаас мах худалдаж авдаггүй, махныхаа хэрэгцээг хангадаг. Илүүдэл махныхаа хэрэгцээг яагаад экспортолж болохгүй гэж.
Саяхан Лаосын Батлан хамгаалахын сайдтай уулзахад манай улсаас мах авъя гэсэн. Бид мах нийлүүлээд буцаагаад цагаан будаа авч хүнсний хэрэгцээгээ хангах боломжтой. Өөр аж ахуйн нэгжийн ногоо хурааж өгчхөөд гаднаас мах, хүнсний хэрэгцээгээ авдаг баймааргүй байна.
Зэвсэгт хүчний алба хаагчдын орон сууцжуулах асуудлыг дэс дараатай хэрэгжүүлэх бөгөөд 5,000 айлын Ялалт хотхоныг барина. Хямд өртгөөр алба хаагчдыг орон сууцжуулж болдог. Бидэнд хүний нөөц, газар, барилгын цэргийн анги нь байна.
Залуу боловсон хүчнүүдийг салбарын эрэлттэй мэргэжлээр гадаадад боловсрол эзэмшүүлнэ. Хуучны хайрцаглагдсан сэтгэлгээнээсээ салах цаг болсон.
Сүүлийн үеийн техник технологийн хөгжилтэй хэрхэн хөл нийлүүлж алхах, түүнд зориулагдсан боловсон хүчин бэлтгэх нь салбарын тулгамдсан асуудлын нэг. Дрон үйлдвэрлэх, хиймэл оюун ухааныг ашиглах чиглэлээр боловсон хүчнээ бэлтгэхэд анхаарна" гэв.
Зочин · 2024/09/25
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei jorlono
Зочин · 2024/09/24
ANUSN80955877 44DSH
Зочин · 2024/09/24
зөв шүү дээ НҮБ ээс мөнгө авч байгаа биз дээ албан хаагч нараа орон сууцаар хангаж өөрсөдөө аж ахуй эрхлэх эхрэгтэй