Хөвсгөл аймгийн Политехник коллежийн өсвөр насны охид хоорондоо зодолдож буй бичлэг цахим орчинд тараад буй билээ.

Тодруулбал, "Би чамд хангалттай олон удаа хэлж байгаа биз дээ ***** минь. Шөнө орой хүний гэрт яасан их очдог юм. *лна шүү" гэж ярьж нэгнийхээ биед халдаж буй охидын зураглал тус бичлэгт үлджээ.

Тэгвэл энэ хэргийг Хөвсгөл аймгийн цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн талаар ЦЕГ-ын ХМТ-өөс мэдээллээ.