Монгол Улсад аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт Баасан гарагт буюу 2024 оны аравдугаар сарын 11-нд зохион байгуулагдаж, бүх нийтээрээ амарна.

Тухай өдөр худалдаа, үйлчилгээний төвүүд ажиллахгүй бөгөөд аравдугаар сарын 10-ны Пүрэв гарагаас 13-ны Ням гараг хүртэл согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг зогсоох тухай Хотын даргын захирамж гарсан байна.

Түүнчлэн соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хоригложээ.

Захирамжийн хэрэгжилтэд нийслэлийн цагдааг, эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуйн газар болон дүүргийн Засаг дарга нар хяналт тавих юм байна.

зураг