шилжилт хөдөлгөөний бүртгэлээ ӨНӨӨДРӨӨС хэвийн горимд шилжжээ
2024/10/14
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгууль аравдугаар сарын 11-ний өдөр зохион байгуулахтай холбогдуулан иргэний шилжилт хөдөлгөөнийг наймдугаар сарын 12-ны өдрөөс зогсоогоод байв.
УБЕГ-аас тодруулснаар "Орон нутгийн ихэнх хэсгийн хороодод хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийн нэмэлт санал хураалт өчигдөр нэлээд хэсэгт зохион байгуулагдаж дууссан. Тодорхой тооны хэсгийн хороонд ирэх долоо хоногийн амралтын өдөр буюу аравдугаар сарын 19-нд нэмэлт санал хураалт явагдана.
Иргэний шилжилт хөдөлгөөнийг өнөөдрөөс сэргээж байна. Иргэд харьяа дүүрэг болон Улсын бүртгэлийн төвүүдэд хандаж эсвэл цахимаар шилжилт хөдөлгөөний бүртгэлээ хийлгэж болно" гэв.
ИТХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт болон дахин санал хураалт явагдах нөхцөл байдал үүссэн тохиолдолд иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг түр зогсоох хугацааг тухайн нэмэлт болон дахин санал хураалт явагдаж дуустал үргэлжлүүлж, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ гэж заасан байдаг. Өчигдөр буюу аравдугаар сарын 13-нд 19 аймгийн 74 сумын 81 хэсэгт нэмэлт санал хураалт явагдаж дууссан тул иргэдийн шилжилт хөдөлгөөнийг сэргээхээр болжээ.
Харин аравдугаар сарын 19-ний Бямба гарагт 4 сумын 6 хэсэгт нэмэлт санал хураалт зохион байгуулагдах юм байна.
DR. ADITYA · 2024/10/14
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00