Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд аравдугаар сарын 13-ны өдрийн 18:00 цагийн орчимд бага насны хүүхэд гэрээсээ гараад сураггүй алга болжээ. 

Энэ тухай дуудлагыг аравдугаар сарын 14-ний 00:45 цагт сумын онцгой байдлын албанд өгсөн байна. Энэ дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн газар, сумын Мэргэжлийн ангийн алба хаагчид, ар гэрийнхэн 9 настай А охиныг эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж тухайн өдрийн 10:55 цагт эсэн мэнд олжээ.