Аравдугаар сарын хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцуулж байна.

  • Нийгмийн халамжийн тэтгэврийг 15, 24-нд 
  • Асаргааны тэтгэмжийг 15, 24-нд 
  • Амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг 15, 24-нд 
  • Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох дэмжлэг, хөнгөлөлтийг 15, 24-нд
  • Алдар цолтон, ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламжийг 15, 24-нд 
  • Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ энэ сарын 24-нд 
  • Хүүхдийн мөнгөн тэтгэмж 21-нд
  • Эцэг эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжийг 21-нд
  • Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмжийг 15-нд
  • Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний мөнгийг 15-нд
  • Насны хишгийг 24-нд
  • Эхийн алдар одонгийн мөнгөн тусламжийг 24-нд тус тус олгоно.