Явган хүний зам дээр KFC-ийн хүргэлтийн машин явж буй дүрс бичлэг олон нийтийн шүүмжлэлийг дагуулж байна. 

Үүнтэй холбогдуулан Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас тодруулахад "Энэхүү зөрчил өчигдөр гарсан бөгөөд 20,000 төгрөгөөр торгосон. 

Тухайн нөхцөл байдал нь Баянзүрх, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хамаарах бүсэд авто замын засварын ажил явагдаж байсантай холбоотой" гэдэг тайлбарыг өглөө.