"Энэ жил хугацаат цэргийн албан хаагч нь гадаад хэл болон компьютерын анхан шатны сургалт, жолооны В ангиллын хөтөлбөрт хамрагдана
2024/10/18
Нийслэлийн хэмжээнд хугацаанд цэргийн албаны 2024 оны II ээлжийн цэрэг татлага өнөөдөр албан ёсоор эхэллээ. Цэрэг татлага энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
Өмнө нь цэргийн төв дамжин дээр давтан үзэж дахин онош тавьдаг байсан бол энэ удаагийн цэрэг татлагаар дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдсэн үзлэгийн дараагаар шууд цэргийн ангид хүргэгдэхээр зохион байгуулж байгаа юм байна.
Энэ талаар ХУД-ийн ЗДТГ-ын цэргийн штабын дарга, хурандаа Д.Баасанхүү "Энэ жил хугацаат цэргийн албан хаагч нь гадаад хэл болон компьютерын анхан шатны сургалт, жолооны В ангиллын хөтөлбөрт хамрагдах юм.
Төв дамжин дээр эрүүл мэндийн нэгдсэн үзлэг хийхгүй, шууд цэргийн ангиудад хуваарилж хүргэнэ.
Өмнөх жилүүдийг бодвол энэ удаагийн цэрэг татлагад залуус тасралтгүй, идэвхтэй ирж байна" гэв.
Цэрэг татлагын үеэр дүүргийн насан туршийн суралцахуйн төвөөс залууст зориулж хорт зуршил, зөв хооллолт, гэр бүл төлөвлөлт, тогтвортой хөгжлийн боловсролын чиглэлээр богино хэмжээний сургалтыг зохион байгуулж байгаа аж.
Нийслэлийн есөн дүүрэг дэх цэрэг татлагын байрууд:
- Баянгол дүүрэгт 96 дугаар сургууль
- Баянзүрх дүүрэгт 14 дүгээр сургууль
- Сонгинохайрхан дүүрэгт 83 дугаар сургууль
- Хан-Уул дүүрэгт 34 дүгээр сургууль
- Чингэлтэй дүүрэгт 5 дугаар сургууль
- Сүхбаатар дүүрэгт 3 дугаар сургууль
- Багануур дүүрэг Гүн галуутай цогцолбор сургууль
- Налайх дүүрэг Политехник коллеж
- Багахангай дүүрэг Хангай цогцолбор сургууль дээр тус тус цэрэг татлагыг зохион байгуулна.
Зарлан дуудах мэдэгдэл авсан иргэд иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, 2% цээж зурагтай дүүргийнхээ цэрэг татлагын байранд очно.
Зочин · 2024/10/20
TANILTSI80955877
Зочин · 2024/10/19
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei jorlono
Зочин · 2024/10/18
TSAGR VWALDI80955877 NAS XMGUI
Зочин · 2024/10/18
SHAAX ERCHUUDD XUSDG SEXSYGR
Зочин · 2024/10/18
ANUSN80955877