МАН төрийн эрхийг хууль бусаар авсан гэв
2024/10/23
УИХ-ын ба орон нутгийн 2024 оны сонгуулийн үеэр иргэн Л.Ганболд өөрийнх нь оршин суух хаяг дээр зориудаар хиймэл бүртгэл хийж, 1-2 хүн санал өгсөн байх магадлалтай талаар мэдээлэл хийлээ.
Тэрээр: " Би энэ хурлыг хийхээр олон удаа зар тавьсан ч нэг ч сэтгүүлч, зураглаач ирээгүй тул олон удаа хойшлогдсоор энэ удаа ч та хоёр л ирлээ. Төрийн эрхийг хууль бусаар авсан байх магадлал 99 хувьтай болох мэдээллийг өгч байна.
Манай хаяган дээр огт танихгүй хүнийг амьдардаг мэтээр хорооны дарга бүртгэсэн. Тэр хүнийг нь хайж үзэхээр ямар ч мэдээлэл гарч ирэхгүй, өөрөөр хэлбэл иргэний бүртгэл дээр хүн тийм байдаг мөртлөө хорвоо дээр огт байдаггүй байж таарсан.
УИХ-ын ба орон нутгийн сонгуульд энэ хуурамч хүн саналаа өгсөн байна лээ. МАН нь энэ олон жил эрх барихдаа хуулийг өөртөө ашигтайгаар батлуулчихаж, мөн төрийн байгууллагын бүх шатанд өөрсдийнхөө хүмүүсийг байршуулж, төрийн эрхийг хууль бусаар авах бүх нөхцлөө хангачихаж. Сонгуулийн ирц багасч буй атлаа МАН-д саналаа өгөх хүмүүсийн тоо ихэсч буй нь логик зөрчил. Би иргэний хувьд сонгууль хууль болсон, МАН төрийн эрхийг хууль бусаар авсан гэдэгт итгэлтэй байна" гэв.
У.Ану
сонин.мн
Зочин · 2024/10/24
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei jorlono
Зочин · 2024/10/23
XUCHINDUULI80955877
Зочин · 2024/10/23
ANUSDI80955877
Зочин · 2024/10/23
SEXSDI80955877