Өндөг шидэж танхайрсан А.Отгонбаатарыг 7-30 хоног баривчлах эсвэл ₮100 мянгаар торгох эсэхийг шүүх шийднэ
2024/10/28
Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатарыг "танхайрах" зүйлчлэлээр цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Тэрбээр өнгөрсөн есдүгээр сард Боловсролын сайд руу өндөг шидэж, мөн түүний хэвлэлийн төлөөлөгчтэй нударга зөрүүлж шуугиулсан.
Түүний энэ бүх үйлдэлд ямар хариуцлага тооцсон талаар Цагдаагийн Ерөнхий Газраас тодруулахад дараах хариултыг хэллээ.
Тодруулбал "Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа. Зөрчлийн тухай хуулийн 5.2-т заасан "танхайрах" зүйлчлэлээр түүнийг шалгаж байна" хэмээв.
Өндөг шидэж танхайрсан А.Отгонбаатарыг холбогдуулан шалгаж байгаа зүйл анги нь 7-30 хоног баривчлах эсхүл ₮100 мянгаар торгох шийтгэлтэй.
Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйл.Танхайрах
1.Олон нийтийн газарт, эсхүл орон байранд:
1.1.хэрүүл маргаан үүсгэж;
1.2.бусдыг өдөөн хатгаж;
1.3.бусдын амгалан тайван байдал алдагдуулж;
1.4.олон нийтийг үл хүндэтгэж;
1.5.үйлчилгээний болон дарааллын журам зөрчиж биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн, эсхүл аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.
Тайлбар: Энэ хуульд заасан "орон байр" гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно.
Зочин · 2024/10/30
UNDUGIIG BUH DELHII DAYARAA SHIDDEG SHUU MUU AVILGACHIN BUZRIIN SHUUGCH NARAAA
Зочин · 2024/10/28
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei jorlono
Зочин · 2024/10/28
SADARLMAAR XUCHINDX AXD