Цахилгаан эрчим хүчний төлбөрийн үлдэгдэлтэй айл өрхийг шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулахгүй
2024/10/29
Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүд цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд арваннэгдүгээр сарын 1-нээс хамрагдаж эхэлнэ.
Ингэхдээ айл өрхийн 21:00-06:00 цагт хэрэглэсэн цахилгаан болон сэргээгдэх эрчим хүчний тарифыг 50-100%-аар хөнгөлдөг билээ.
"Засгийн газрын 199 дүгээр тогтоолд зааснаар шөнийн тарифын хөнгөлөлтөд цахилгаан эрчим хүчний төлбөрийн үлдэгдэлгүй хэрэглэгчдийг хамруулна. Иймд цахилгааны төлбөрөө 11 дүгээр сарын 1-нээс өмнө төлж барагдуулна уу" гэж "Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ" ТӨХК-аас мэдээллээ.
Хэрэглэгч тарифын хөнгөлөлт эдлэхээс өмнө цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй, хоёр тарифт тоолууртай байх шаардлагыг журамд тусгасан байдаг.
Энэ жил 189,000 орчим айл өрх 30.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ.
Гэр хорооллын айл өрхөд тарифын хөнгөлөлт үзүүлэх хугацаа 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.
Зочин · 2024/10/30
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei jorlono
Зочин · 2024/10/29
SAWI80955877