Хэнтий аймгийн Хэрлэн суманд замын бродюруудыг сольж, шаваас хийх явцад явган хүний зам дээр зуурмаг асгасан гэв
2024/10/29
Замын бродюрын цутгалтыг хийхдээ явган хүний зам дээр зуурмагаа асгаж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаад буй.
Бичлэгт гарч байгаа замын ажил аль байршилд хийгдэж буйг Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас тодруулахад "Улаанбаатарын зам биш. Хөдөө аймгийн зам байна" гэв.
"Зам, Тээврийн Хөгжлийн Төв" ТӨҮГ: Манай газар олон улс, улсын чанартай авто зам буюу нийслэлээс аймгийн төв, хилийн боомт чиглэсэн авто замын засвар арчлалт, өдөр тутмын бэлэн байдлыг хангаж ажилладаг.
Тус чиглэлийн авто зам нь Хэнтий аймгийн төв доторх авто зам юм байна. Орон нутаг нь хариуцна гэсэн юм.
Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын Газрын хэвлэлийн төлөөлөгчтэй утсаар холбогдоход "Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт тус сумын хөрөнгө оруулалтаар явган хүний замгүй газарт явган хүний зам тавьж, хашлага суурилуулах ажил хийгдэж байгаа"-г хэллээ.
Харин тус сумын барилга хот байгуулалт, газрын харилцааны инженер "Хэнтий аймгийн Хэрлэн сумаас тендер нь зарлагдсан 630 метр орчим авто замын хоёр талын зөвхөн хашлага солих ажлыг гүйцэтгэж байгаа юм. Гүйцэтгэгч компани авто замын бродюруудыг суурилуулж дуусаад бэхэлгээ шаваасыг хийх явцад зуурмагийг явган хүний зам дээр асгасан үйлдэл өчигдөр гаргасан. Уг компанид асгасан зуурмагаа цэвэрлэх шаардлага тавьж хэвийн болгуулсан байгаа. Цаашид давтан ийм байдал үүсгэхгүй байхыг тухайн компанид анхааруулаад байна.
Харин явган хүний зам тавих ажлыг өнгөрсөн долдугаар сард гүйцэтгэсэн юм" хэмээн тайлбарлав.
Замын засвар, шинэчлэлийг улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийхдээ чанартай, чанаргүй хийж байгаад иргэд хяналт тавих эрхтэй. Ажлыг чанар муутай хийсэн бол тухайн гүйцэтгэгч компани хариуцлага хүлээж, торгуулах, нөхөн сэргээх, нөхөн төлбөр төлөх зохицуулалттай байдаг.
Зочин · 2024/10/30
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei jorlono
Зочин · 2024/10/29
ANUSN80955877