УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан согтуурсан үедээ бусадтай маргалдаж, биед нь гэмтэл учруулжээ
2024/11/11
Сүхбаатар дүүргийн засаг даргын албан тушаалтан болон УБЕГ-ын дарга нар ажлынхаа өрөөнд архидан согтуурсан үедээ нэгнийгээ хэвтэрт ортол зодож танхайрсан гэх мэдээлэл цахим орчинд түгсэн билээ. Тэгвэл энэ талаар ЦЕГ-н хэвлэл мэдээллийн албанаас дараах мэдээллийг тодруулгыг өгсөн юм.
Тус мэдээлэлд, цагдаагийн байгууллагад СБД-ийн 11 дүгээр хороо УБЕГ-ын орчимд зодуулсан байдалтай хүн ГССҮТ-д 2024 оны 11 сарын 09-ний өдрийн 23:45 цагт дуудлага мэдээлэл ирсэн.
Шалгалтын явцад иргэн Т, Д нар нь архидан согтуурсан үедээ маргалдаж улмаар Д нь Т-н нүүрэн тус газар нь цохиж гэмтэл учруулсан. Хохирогчийн биеийн байдал одоогоор хэвийн хэмээн мэдээлэл өгсөн.
2017 онд Зам тээврийн хөгжлийн яамны байранд архидан согтуурсан Б.Махбал нь бусдыг зодож амь насыг нь хөнөөснөөс хойш төрийн байгууллагын байранд архидан согтуурахыг хатуу хориглосон билээ.
Ёс зүйн ноцтой зөрчил гаргасан УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайханд Хууль зүй, дотоод хэргийн яамны сайд О.Алтангэрэл хариуцлага тооцож чадах болов уу?
Зочин · 2024/11/12
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/11/11
XALYYXN MERGJLN SEXSDN80955877TSAGAAR
Зочин · 2024/11/11
алтангэрэл хариуцлага тооцож чадахгүйл болов уу хуулийн сайд болоод хариуцлага тооцлоо гэж сонссонгүй
Зочин · 2024/11/11
XALYYTSSN MERGJLN80955877SEXSYG