Автомашины улсын дугаар хадгалах үйлчилгээг нэг жилийн 20,000 төгрөг төлөх журам хэрэгжиж эхэлжээ
2024/11/18
Автомашины улсын дугаар хадгалах үйлчилгээний журамд өөрчлөлт орж, улсын дугаар хадгалах үйлчилгээний жилийн хураамж 20,000 төгрөг болжээ.
Энэ талаар Авто Тээврийн Үндэсний Төвийн/АТҮТ/ мэдээллийн лавлах төвөөс тодруулахад "Автомашины улсын дугаарыг хоёр тохиолдолд хоногийн 5,500 төгрөгөөр хадгалах үйлчилгээг үзүүлж байсан.
Харин 2024 оны 11 дүгээр сарын 15-н буюу өнгөрсөн Баасан гарагаас автомашины улсын дугаар хадгалах үйлчилгээг нэг жилийн дотор хэд хоног хадгалуулахаас үл хамаарч, жилийн хураамжид 20,000 төгрөг төлөх журам мөрдөгдөж эхэлсэн. АТҮТ болон ЗТЯ-наас иргэдийн хүсэлт, шаардлагад нийцүүлэн уг үйлчилгээг уян хатан нөхцөлтэй болгож байгаа" гэв.
Өмнө нь "Улаанбаатарын дугаартай автомашинаа худалдсан бол өөрийн эзэмшлийн дугаараа 180 хоног хүртэл хугацаанд өдрийн 5,500 төгрөгийн төлбөр төлж, хадгалуулж болно" хэмээн мэдээлж байсан юм.
zochin · 2024/11/19
Дандаа эргэж буцсан шийдвэр гаргаж онигоо болж байх юм. Жаахан тооцоо судалгаатай юм хийж байгаач...
Зочин · 2024/11/18
TANILTSD SEKSDD80955877
Зочин · 2024/11/18
ANUSN MERGJLN80955877SHAALTSMR
Зочин · 2024/11/18
SEXSY UILCHLN80955877TSGN