ҮСХ: Өрхийн хүнсний бүтээгдэхүүний сарын зарлагын 26%-ийг гурил, гурилан бүтээгдэхүүн эзэлжээ
2024/11/18
Энэ оны гуравдугаар улирлын өрхийн орлого, зарлагын статистик мэдээллийг ҮСХ-ны Өрхөд суурилсан судалгааны хэлтсийн дарга Л.Ундрал дараах байдлаар танилцуулсан юм.
Өрхийн орлогын талаар:
Тэрбээр хэлэхдээ "2020 оны зэрэгцүүлсэн үнээр илэрхийлсэн нэг өрхийн сарын дундаж бодит орлого 2024 оны гуравдугаар улирлын байдлаар 1.8 сая төгрөг болжээ.
Дээрх үзүүлэлт нь өмнөх оны мөн үеэс 10 хувиар, өмнөх улирлаас 56,000 төгрөгөөр (3%) өссөн.
- Цалин хөлсний бодит орлого 112,000 төгрөг буюу 14 хувь
- Тэтгэвэр, тэтгэмжийн бодит орлого 26,000 төгрөг буюу долоон хувь
- Хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний бодит орлого 23,000 буюу 27 хувиар өссөн нь бодит орлого 10 хувиар ийнхүү өсөхөд нөлөөлсөн байна.
2024 оны гуравдугаар улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс өрхийн хөдөө аж ахуйн бодит орлого буурч, цалин хөлсний бодит орлого нэмэгджээ" хэмээв.
Өрхийн зарлагын талаар:
Үргэлжлүүлэн "Нэг өрхийн сарын дундаж 2020 оны үнээр илэрхийлсэн бодит зарлага нь энэ оны гуравдугаар улирлын байдлаар 1.8 сая төгрөг болов.
Өөрөөр хэлбэл өмнөх оны мөн үеэс 172,000 төгрөг буюу 10 хувиар, өмнөх улирлаас 36,000 төгрөг (2%) өссөн.
Өрхийн хүнсний бүтээгдэхүүний сарын зарлагын
- 29.3 хувийг мах, махан бүтээгдэхүүн
- 26.3 хувийг үр тариа, гурил, гурилан бүтээгдэхүүн
- 11.4 хувийг сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөг
- 7.2 хувийг хүнсний ногоо, булцуут болон навчит ургамал эзэлжээ.
Өрхийн хүнсний бус бараа үйлчилгээний зарлагын
- 12.1 хувийг бэлэн хувцас, гутал
- 11.5 хувийг тээврийн хэрэгслийн шатахуун, сэлбэг засвар үйлчилгээний зардал
- 6.1 хувийг харилцаа холбоо, үйлчилгээний зардал
- 5.9 хувийг эм, эмнэлгийн хэрэгсэл үйлчилгээний зардал
- 5.7 хувийг хувь хүнд хандсан бараа үйлчилгээний зардал
- 4.2 хувийг боловсролын зардал тус тус эзэлж байна" гэдгийг ҮСХ-ноос танилцуулав.
Зочин · 2024/11/18
TSAGR80955877XUSNR GOE XN
Зочин · 2024/11/18
ANUSN80955877 BOOWN XXI