ММСУХ-ны Тэргүүнд нэр дэвшигчдэд батламж гардууллаа
2024/11/19
Монголын морин спорт, уяачдын холбоо /ММСУХ/-ны VIII Их хурлыг “Уламжлалт-Шинэчлэл-Хариуцлага” уриатайгаар ирэх арванхоёрдугаар сарын 2-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулж, тэргүүнээ сонгохоор болсон.
Тэгвэл тус холбооны тэргүүлэгчдийн 2024 оны арваннэгдүгээр сарын 9-ний өдрийн хурлаар баталсан Мандатын комиссын гишүүд тус холбооны тэргүүнд нэр дэвшигчдийг бүртгэх журмын дагуу хүсэлтээ ирүүлсэн нэр дэвшигчдийн материалыг энэ сарын 18-ны хүртэл хүлээн авч, өнөөдөр /2024.11.19/ Пунцагбалжирын Энхмөнх, Дашзэвгийн Дагвадорж, Баасансүрэнгийн Нямжав нарын нэр дэвшигчдэд батламж гардуулав.
ММСУХ-ны тэргүүлэгчдийн зүгээс нэр дэвшигчдэд Ерөнхийлөгчид нэр дэвшигчдэд амжилт хүссэний зэрэгцээ ирэх арванхоёрдугаар сарын 2-ны өдөр болох ММСУХ-ны VIII Их хурал хүртэлх хугацаанд сурталчилгаа явуулах, өөрсдийн дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг танилцуулах бүрэн эрх нээгдэж буйг мэдэгдсэн юм. Үүний сацуу нэр дэвшигчид сурталчилгааг явуулахдаа журмын дагуу, шударга, зарчимтай, ил тод өрсөлдөхийг санууллаа.
ММСУХ нь Монголын ард түмний дунд олон зуун жилээр уламжилж ирсэн хурдан морины уралдааны хөгжлийн бодлогыг боловсруулан хэрэгжүүлж, уяачдын болон унаач хүүхдийн эрх ашгийг хамгаалах зорилготой төрийн бус байгууллага. Мөн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр болж буй хурдан морины уралдааныг удирдан зохион байгуулж, уялдуулан зохицуулдаг спортын холбоо юм.
ММСУХ-ны Тэргүүнд нэр дэвшигч, Манлай уяач Б.Нямжав:
-ММСУХ хэмээх “том айл”-ын Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн үйл ажиллагаа энэ цаг мөчөөс эхэлж байна. Хоёр нэр дэвшигчдээ амжилт хүсье.
Хэдийгээр 130 мянган уяачид гэж ярьж буй боловч оролцогчийн тоо хэдийнээ 600-гаад мянгад хүрсэн энэ “том айл”-ыг ямар бодлогоор, хэрхэн авч явах, эв нэгдлийг хэрхэн хангах, эрхзүйн орчинд тулгамдаж буй асуудлуудад ямар байр суурьтай хандах вэ гэдгийг бид ММСУХ-ны VIII Их хурлаараа шийдэх юм. Үндэсний өв соёл, өв тээгчдийн хувьд бид юуг манлайлж, юуг анхаарч явах вэ зэрэг олон зүйлийг тодорхойлох, асуудлыг олон талаас нь хэлэлцэж, саналыг нэг бүрчлэн авч, нэгтгэх учраас уяачдаа маш идэвхтэй оролцоосой гэж хүсэж байна.
Түүнчлэн түүхэндээ анх удаа тэргүүнд нэр дэвшигчид урьдчилан тодорч, мөрийн хөтөлбөрөө танилцуулж, санхүүгийн болон бусад хариуцлагыг хүлээхээ батламжилж өрсөлдөх гэж байна.
Миний бие сүүлийн арав гаруй сарын хугацаанд тэргүүний үүрэг гүйцэтгэгчээр ажиллалаа. Тэгэхээр мэдээлэлд илүү ойр, тулгамдаж буй асуудлыг илүү сайн мэдэж байгаа хүний хувьд би мөрийн хөтөлбөртөө маш олон зүйлсийг тусгасан. Жишээлэхэд, хүүхдийн эрх, аюулгүй байдлын асуудал нь зөвхөн хамгааллын асуудал биш, хөгжлийн асуудал. Бид албаны хүмүүстэй уулзалтууд хийж, үүний дагуу төслүүдийг боловсруулж, мөрийн хөтөлбөртөө хүүхэд хөгжлийн асуудлыг маш тодорхой тусгасан. Бид үндэсний өв соёлоо уламжлуулан өвлүүлэх, хөгжүүлэх гэсэн том үүрэгтэй өв тээгчид.
Тийм учраас 30 жилийн түүхтэй эл холбоо ямар зорилготой байгуулагдсанаа дүгнэх, цаашид юунд зорих, эрхзүйн хүрээнд бидний зорих цэг хаана вэ гэдгийг тодорхойлох, тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэх, маш ардчилалтай, олон шийдлүүдийг гаргасан хурал болно гэж найдаж байна.
ММСУХ-ны Тэргүүнд нэр дэвшигч, Тод манлай уяач Д.Дагвадорж:
-ММСУХ 1995 онд байгуулагдсан. Ирэх онд 30 жилийн тэгш ой тохионо. Байгуулагдсан цагаас нь би тэргүүлэгч, тэргүүн дэд гэсэн албан тушаалд ажиллаж байлаа.
Уяачдаас олон санал, хүсэлт ирүүлсэнийг удаан бодсоны эцэст уяачдынхаа эрх ашгийг хамгаалж ажиллахаар шийдэн нэр дэвшиж байна.
Хэн ялах, ялагдах нь хамаагүй. Ялсан нь ялагдсан хоёрынхоо дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөөс өөрийнхөд тусган хамтарч ажиллаасай гэж хүсэж байна.
ММСУХ-ны Тэргүүнд нэр дэвшигч, Тод манлай уяач П.Энхмөнх:
-Азарганыхаа хүрээгүй газар унага нь хүрдэг, аавынхаа дутууг хүү нь гүйцээдэг гэдэг. Миний аав ММСУХ-ны анхны тэргүүн. Тийм ч учраас би ММСУХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшиж байна.
Хэрэв би холбооны Ерөнхийлөгч болбол өөртөө давуу байдал үүсгэхгүйгээр дөрвөн жилийн хугацаанд морь уяхгүй. Эл холбоог бодлогын түвшинд улам сайжруулж, бүхнийг “шилэн” байлгаж, хамтран ажиллана.
Нийт уяачид, уралдаанч хүүхдүүд, моринд дуртай бүхий л хүмүүсийн эрх ашгийг хамгаалах нэг үйлийн төлөө явж буй учраас бусад нэр дэвшигчдэдээ амжилт хүсье.
Зочин · 2024/11/19
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/11/19
BOOWN XXN80955877
Зочин · 2024/11/19
BOOBN XXI80955877XUCHINDUULI
Зочин · 2024/11/19
SADARLI80955877
Зочин · 2024/11/19
muuhai bie haatai yum be jiremsen erchuud ehleed naad guzeege tat yu idej uuhaar iim boldog bna naad zovolgondoo anhaarj uz