Өдөрт 14 хүн хорт хавдрын улмаас ХСҮТ-д нас барж байна
2024/11/20
Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх Хүний Папиллома Вирус (ХПВ)-ийн шалтгаант өвчлөл, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, дархлаажуулалттай холбоотой хэвлэлийн бага хурлыг Эрүүл Мэндийн Яаманд өнөөдөр зохион байгууллаа.
Энэ үеэр Монгол улс дахь хавдрын нөхцөл байдлын талаар АШУҮИС-ийн багш, Анагаах ухааны доктор, дэд профессор Ч.Баттогтох мэдээлэл хүргэв.
Манай улс 100,000 хүнд ногдох хорт хавдрын тохиолдлоор дэлхийд тэргүүлж байгааг тэрбээр хэлж байлаа.
Тухайлбал Хавдар Судлалын Үндэсний Төв (ХСҮТ)-д өдөрт 14 хүн хавдрын өвчлөлөөр нас барж байгаа талаарх харамсалтай мэдээллийг хэлэв.
Мөн "Вирус, бактери нь янз бүрийн өвчлөл үүсгэдэг. Өөрөөр хэлбэл хурц хүнд өвчлөлийн шалтгаан болж байдаг хүчин зүйл.
Зарим бичил биет, вирус нь хүний биед хорт хавдар үүсгэх чадвартай. Тухайлбал Хүний Папиллома Вирус нь хүн ба амьтны дунд нэлээд тархалттай байдаг.
Хүнд тархдаг ХПВ-ийн 200 орчим хэв шинж бий. Үүнээс 50 орчим нь бэлгийн хавьтлаар эрэгтэй, эмэгтэй хүйс харгалзахгүй дамжина.
Вирусийн хорт хавдар үүсгэх нөлөө нь ханиад томуугийн вирус шиг “Өнөөдөр халдвар авлаа, маргааш хорт хавдар тусна” гэж хурдан илэрдэг зүйл биш.
Манай улс 100,000 хүнд ногдож байгаа хорт хавдрын тохиолдлоор дэлхийд тэргүүлж байгааг дээр дурдсан.
Тэргүүлж байгаа хорт хавдруудын дотор вирусийн шалтгаант хорт хавдар эрэгтэй, эмэгтэй хүмүүст нэг номерт орж байгаа. Жишээлбэл гепатит B, C, Дельта гэх мэтчилэн.
Дараагийн хамгийн том халдварын шалтгаант хорт хавдар бол ХПВ-ийн хамааралт хорт хавдрууд юм. Түгээмэл тохиолддог нь умайн хүзүүн хавдар учраас нэлээд жишээ авдаг. Үүний зэрэгцээ ХПВ нь
- ам залгиур
- амьсгалын эрхтэн тогтолцоо
- шулуун гэдэс зэрэг олон эрхтэнд хорт хавдар үүсгэдэг болохыг дэлхийн олон орны хавдар судлаач, вирус судлаачид тогтоосон.
Вирусийн нэг онцлог нь удаан явцтай буюу хорт хавдар үүсгэдэг вирусүүд нь олон арван жилээр "орших" шинжтэй байдаг. Өөрөөр хэлбэл хүний биед удаан хугацаанд оршиж, улмаар хорт хавдрыг үүсгэх эрсдэлтэй" гэлээ.
"Гепатит B, ХПВ-ийн вакциныг анагаах ухаанд хорт хавдраас сэргийлж чадах дархлаажуулалт гэж үздэг"
Үргэлжлүүлэн "Хамгийн гунигтай жишээ бол ХСҮТ-д өдөрт 14 хүн хавдрын өвчлөлөөр нас барж байна.
Өдөрт нас барж байгаа 14 хүнийг хорт хавдрын ангиллаар авч үзвэл "хамгаалж болох хавдар" байсан. Халдварын шалтгаант хорт хавдар гэсэн үг.
ХПВ-ийн эсрэг вакцин нь хорт хавдраас сэргийлдэг. Дэлхийн анагаах ухаанд вакциныг нэвтрүүлээд 2030 он гэхэд зарим орон умайн хүзүүний хавдаргүй болно гэж зарлаж байна" хэмээв.
Зочин · 2024/11/20
thuuthun ard tumen chin margaachiin talha yaj zalguulhu gej usee zulgaaj bna himdhan thalintai uls uvchnuu emchleh mungugui Mongol emch nar uvchtei ulsiin zovlongoor togoldog tavalj bgaa yum baahan shinjelgee avdag chadvargui setgelgui aluurchin Mongol emch nar ard tumen hunlehgui hamgaalj uz harthaanii soelgui emleg nar orloggui dampuurd orj bna da Mongol hun uvchtei yum bol ene olon chadvartai emch nar hereg bna u emch nariin helj baigaagaar Mongol uls uvchund barigdaj usdaj bgaa oron yum bna da
Зочин · 2024/11/20
BOOBN XXNO80955877ANUSDI