Жүжигчин Б.Цэцэг дахин “Сэрүүн сэлбэ” төслийн удирдагчаар ажиллах уу?
2024/11/21
Жүжигчин Б.Цэцэг хэдхэн жилийн өмнө Туул, Сэлбэ голын орчмыг сайжруулах төслийн удирдагчаар ажиллаж, олны шүүмжлэл дундуур “Би энэ ажлыг та нарын төлөө хийж байна” гээд хэвлэлээр яриад явж байв. Тэр ч бүү хэл “гадаадын мундаг инженерүүдийн өөрийн зардлаар авч ирээд ажиллаж байна.
Та нарт намайг хардах эрх байхгүй” гээд даналзаж байв. Арга ч үгүй биз тухайн үед зөвхөн төслийн нэгжийнх нь цалин хөлс, оффисын түрээсэнд 3 тэрбум гаруй төгрөг төсөвлөсөн байв.
Тухайн үедээ жүжигчин, нийгмийн сүлжээнд олон дагагчтай нөлөөлөгч бүсгүй хот болоод засаг төрийн үйл ажиллагааг өөд уруугүй магтаж, одоо л улс орон хөгжих гээд байна гэдэг байдлаар олон нийтэд мэдээлэл түгээдэг болсон. Харин удалгүй олны хэл амнаас болсон уу санхүүжилт зэрэг асуудлаас болсон уу төслийг зогсоож байв.
Гэтэл шинэхэн хотын дарга Х.Нямбаатар хотын голоор урсаж буй голуудыг сэргээн сайжруулна, орчин тойрныг нь ая тухтай болгоно гээд алдарт “Сэрүүн сэлбэ” төслийг дахин эхлүүлж буй бололтой.
Сонирхолтой нь жүжигчин, нөлөөлөгч Б.Цэцэг уг төслийн удирдагчаар дахин ажиллах хүсэлтээ илэрхийлсэн гэдэг мэдээлэл байна. Ямартай Б.Цэцэгийн уг төсөлд оролцох хүсэл сонирхол хэвээр бололтой. Гэхдээ нөгөө талдаа өөрийн сошиал сувагтаа хотын дарга Х.Нямбаатарыг мангар тэнэгээр нь дуудаж, үйл ажиллагааг нь алхам тутамд нь шүүмжилж суугаа нь хачирхалтай.
зочин · 2024/11/22
Барьцаж байна тэгвэл Осоржамаа, их удган хатан Юмжирдулам , Бурханы хүү, хөвсгөлийн Наба, нарт юу өгөх юм
Зочин · 2024/11/21
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
иргэн · 2024/11/21
сэрүүн хайр
Зочин · 2024/11/21
ЮМ ӨГӨХГҮЙ БОЛ ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭГЭЭР ШААЛГАЧИХ ГЭЭД БАЙГАА БОЛОХООР ЭНЭ вазелинд ӨГӨХ БАЙХ Л ДАА