Б.Энхбаяр есхөн сар хууль зүйн сайдаар ажиллахдаа яагаад Хятад компанид үйлчлэв. Энэ асуудлыг хөндөхөд намайг гүтгэсэн
өчигдѳр
Ажил үүргээ гүйцэтгэсэн сэтгүүлчдийн нэр төрд халдаж буй асуудлаар сэтгүүлч Р.Саруултөгс "Үндэсний мэдээллийн төв"-д өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.
Гүтгэх, нэр төр, алдар хүндийг гутаах үйлдлийг удаа дараа гаргаж буй нэр бүхий эрх мэдэлтнүүдийг хуулийн байгууллагаар шалгуулах талаараа тэрбээр мэдээлсэн юм.
"Надад нэг ширхэг нүүрсний машин байтугай нүүрсний хэлтэрхий байхгүй"
Энэ талаар сэтгүүлч Р.Саруултөгс хэлэхдээ "Улс төрчид хэвлэл мэдээллийн салбар руу шүлсээ үсчүүлж, гүтгэж доромжилж нийгэмд муухай харагдуулдаг.
Үүний нэг жишээ нь УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Б.Энхбаяртай холбоотой асуудал.
Өнгөрсөн долоо хоногт Erennews сайт Хууль зүйн сайд асан Б.Энхбаяртай холбоотой "Хятадуудаас сонгуулийн мөнгөө босгосон уу" гэх мэдээллийг гаргаж, олон нийтэд түгээсэн.
Миний бичсэн нийтлэл нотлох баримттай. Энэ хүн хууль зүйн сайдаар есхөн сар ажиллахдаа ямар хууль бус шийдвэр гаргасныг нийтлэлдээ дурдсан байгаа. Гэтэл нийтлэл гаргасны дараа намайг “Чадах юм нь Хятадтай холбох. Өөрсдөө нөгөө яриад байдаг нүүрсний машин авсан гаруудын нэг шүү дээ” гэж гүтгэсэн.
Надад өнөөдөр нэг ширхэг нүүрсний машин байтугай нүүрсний хэлтэрхий байхгүй" гэлээ.
Өөрийн бичсэн нийтлэлийнхээ талаар "Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Б.Энхбаяр хууль зүйн сайд байхдаа нүүрсний гэх сонсгол зохион байгуулсныг та бүхэн мэдэх байх. Энэ асуудал тухайн үед нийгэмд нэлээд дуулиан тарьсан.
Үүний дараа нэвтрүүлэгт орохдоо "Нүүрсний машинтай 50 сэтгүүлч байгаа" гэж хэлсэн. Тухайн үед мэдээлэл нийгэмд сенсаци тарьсан. Гэхдээ тэр нүүрсний машинтай гэж нэрлээд байгаа 50 сэтгүүлчээ өнөөг хүртэл зарлаагүй.
Дурын нэг өндөр албан тушаал хашиж байгаа улс төрчдийн аманд салбараараа ормооргүй байна.
Бичсэн нийтлэлийн тухайд:
Өнгөрсөн оны хоёрдугаар сард хэвлэл мэдээллээр "Хятад иргэний өмч хөрөнгийг нийлээд дээрэмдэж авсан" тухай Б.Энхбаяр гишүүн мэдээлсэн.
Энэ хүний хэлснээр нотлох баримтуудыг сэтгүүлчийнхээ хувьд шинжилж судлахад “маш ноцтой” албан даалгаврыг гаргасан байна.
Өнөөдөр хууль зүйн сайдаар ажиллаж байсан хүн шүүх эрх мэдлээс давж хувийн компанийн өмчийн маргаанд оролцох хуулийн зохицуулалт байхгүй. Энэ хэрэг нь зөвхөн шүүхээр шийдэгддэг асуудал.
Түүнээс энгийн сэтгүүлч, албан хаагч эсвэл ямар нэгэн төрийн өндөр албан тушаалтан уу, үгүй юу шүүхэд хөндлөнгөөс нөлөөлөх боломжгүйг хуульд тодорхой заагаад өгчихсөн байгаа.
Гэтэл Б.Энхбаяр яагаад есхөн сар хууль зүйн сайдаар ажиллахдаа Хятадын компанид үйлчлэв. Үүний ард ямар ашиг сонирхол байсан юм бэ? гэдэг асуудал, хардлага төрүүлж байна.
Магадгүй 2024 оны УИХ-ын сонгуулийн өмнө болсон учраас сонгуулийнхаа мөнгийг босгочихсон юм биш үү? гээд нийтлэлдээ ч маш тодорхой дурдсан байгаа" гэв.
2024 оны нэгдүгээр сарын 16-ны Монгол улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын албан даалгаврыг тэрбээр уншиж танилцуулав.
Сахилга хариуцлага дэг журам чангатгах тухай:
1.1 Улсын бүртгэлийн … дугаартай Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Соёл амралтын хүрээлэн, 142, Олимпын гудамж 5 тоот хаягт байрлах 14,386 метр квадрат талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 70 хувийн гүйцэтгэлтэй буюу дуусаагүй барилга хамтран өмчлөгчөөс "Хуаншин констракшн Монгол" ХК-ийг хасаж, “Аюуд” ХК-ийн өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн 2015 оны наймдугаар сарын 24-ний өдрийн улсын бүртгэлийг хууль тогтоомжид нийцүүлэн залруулах
Үргэлжлүүлэн "Энэ бол маш ноцтой албан даалгавар. Хувийн компанийн өмчийн маргаанд Хууль зүйн сайд яагаад оролцсон бэ? Үүнийг хөндөж нийтлэл бичсэнийхээ төлөө өнөөдөр “Нүүрсний машинтай” гэдэг гаруудын нэг болчихсон л явж байна.
Би хэвлэл мэдээллийн салбарт 12 жил ажиллаж, өдөр тутмын сонинд эрэн сурвалжлах чиглэлээр дагнан бичиж байсан. Өнөөдөр миний өдөр тутмын сониноос сурсан зүйл гэвэл баримт дээр л тулгуурлах" гэдгийг сэтгүүлч Р.Саруултөгс ярив.
Зочин · 18 цагийн өмнө
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 23 цагийн өмнө
тухайн үед улсын бүртгэлийнхэн будилиан тарьсан гээд мэдээлэл гарч байсн даа юу болоод байна уу