Улаанбаатар хотын зам, гүүрний төслийг хэрэгжүүлэхэд Хятадын "Тяньхао" компани цементээр хангана
2024/12/09
Улаанбаатар хот, БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Тяньхао олон улсын худалдаа” ХХК хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ. Ингэснээр Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын ажлын хүрээнд дараах чиглэлээр хамтран ажиллах юм байна. Үүнд:
- Хотын газар доорх шугам сүлжээг шинэчлэх, сэргээн засварлах төслийн хүрээнд "Тяньхао" компанийн үйлдвэрлэсэн бат бэх, зэврэлтэд тэсвэртэй, удаан эдэлгээтэй шилэн хоолой болон холбогдох туслах бүтээгдэхүүнийг “Шугам хоолойн төсөл”-д нийлүүлнэ.
- Хот байгуулалтын чиглэлээр газар доорх шугам сүлжээ, галд тэсвэртэй хаалга, цонх, барилгын дулаалга, бусад материал, салхины эрчим хүчний үйлдвэрлэлд ашиглагдах туслах үйлдвэрүүдийг байгуулж, хөрөнгө оруулалт хийхэд "Тяньхао" компанитай хамтран ажиллана.
- “Тяньхао” компанийн цементийн үйлдвэрлэл нь БНХАУ-ын нийслэл Бээжин хот, Хэбэй муж, Шаньси муж, Шэньси муж, ӨМӨЗО зэрэг хот, мужид цемент нийлүүлдэг байна. Улаанбаатар хотын зам, гүүр, хонгил, төмөр зам, үл хөдлөх, нисэх онгоцны буудал болон бусад төслийг хэрэгжүүлэхэд чанартай цементээр хангаж, хамтран ажиллана гэж НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Зочин · уржигдар
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · уржигдар
Үндэсний үйлдвэрлэлээ хорлох ажлыг санаатайгаар явуулж л байна гэж л ойлгогдож байна даа. Ийм асуудлын цаана дандаа л авилгал, мөнгө дагадаг даа