Гэр нь ойр байдаг сургуулийн хүүхдүүдээ нэг машинаар авах, хувийн байгууллагууд оргил ачааллаас өмнө ажлаа тараавал түгжрэл тодорхой хэмжээнд буурна
өчигдѳр
Нийслэлийн авто замын уулзваруудад цагдаагийн биет зохицуулалт хэрхэн хийгддэг, түгжрэлийг үүсгэдэг жолооч нарт холбогдох үйлдлүүдийн талаар мэдээллээ.
ТЦА-ны ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир "Нийслэлийн авто замуудад өдөр ирэх тусам тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж байна. Цагдаагийн албан хаагч хөдөлгөөний авто замын уулзварт нягтрал ихтэй байгаа хэсгээс зам чөлөөтэй хэсэг рүү тээврийн хэрэгслийг явуулах биет зохицуулалтыг хийдэг. Нэг албан хаагчид 250-300 тээврийн хэрэгсэл ногдох байтал 3,000-4000 тээврийн хэрэгсэл ногдож байна. Нийслэл хотын хяналтад байдаг томоохон 80 уулзварт 240 албан хаагч гурван ээлжээр үүрэг гүйцэтгэдэг. Жижиг уулзваруудад замын хөдөлгөөн гэрлэн дохиогоор зохицуулагддаг.
Шинэ жилийн баярын уур амьсгал орсон энэ үед Нарантуул, Дүнжингарав, Сандэй худалдааны төвийг чиглэсэн авто замын ачаалал өдрийн турш их болж байна.
Замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар тухайн уулзвар, гарц руу нэвтрэхэд үндсэн ногоон гэрэл ассан ч хөдөлгөөн үргэлжлүүлэх боломжгүй үед зогсох шугам дээрээ зогсож байхыг зөвлөе. Цагдаагийн албан хаагч уулзварт зохицуулалт хийхээ болихоор уулзварыг чагталж, зохиомол түгжрэл үүсгэдэг.
Томоохон зах худалдааны төвийн нэгдүгээр эгнээнд тээврийн хэрэгслээ 5-10 минут үлдээж явахад нэг урсгалыг хааснаас 50-100 орчим тээврийн хэрэгслийг түгжрэлд оруулах тохиолдол гарч байна.
Харин жижиг уулзвар, гарцын замын нэгдүгээр эгнээнд тээврийн хэрэгслээ тавих, үргэлжилсэн цагаан зураас давах, урсгал сөрөх, зам тээврийн осол гаргах зөрчил гарч байна. Нийслэл хотын хэмжээнд нэг өдөрт зам тээврийн ослын 185 дуудлага мэдээлэл ирж байна.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, зуны улирлын дугуйтай, тээврийн хэрэгслийн бүрэн байдлыг хангасан эсэх, жолооч мөн эсэхэд уулзварт зохицуулалт хийж байгаа цагдаагийн албан хаагч давхар хянадаг юм.
Жолооч нар бие биедээ хүлээцтэй хандах, цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлэх, замын хөдөлгөөний дүрмээрээ зорчихыг уриалж байна" гэв.
Үргэлжлүүлэн "Төрийн байгууллагууд ажлын цагийн уян хатан зохицуулалт хийж байгаа. Харин эцэг эхчүүд гэр нь ойр байдаг хүүхдүүдээ нэг машинаар авч явах, хувийн байгууллагууд оройн оргил ачааллын үеэс өмнө буюу 16:00 цагт ч юмуу ажлаа тараах зохицуулалт хийвэл ажилтнууд нь хүүхдээ эрт авах, замын ачааллыг тодорхой хэмжээнд бууруулах боломжтой. Бүх байгууллагын ажил тодорхой нэг цагт зэрэг тарахаар замын ачааллыг нэмэгдүүлдэг.
Түүнчлэн эцэг эхчүүд бага насны хүүхдээ скүүтэр дээр суулгаж явах тохиолдол гарч байна. Өвлийн улиралд скүүтэр унахыг хориглоно. Жил бүрийн 10 дугаар сарын 15-наас 4 дүгээр сарын 15-ныг хүртэл хоёр дугуйт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарладаг" гэж ярилаа.
Зочин · 19 цагийн өмнө
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · өчигдѳр
ANUSDI80955877
Зочин · өчигдѳр
SEXSDI80955877