Мөсөн гулгуурын талбай ирэх сарын 1-нээс сурагчдад үнэгүй үйлчилнэ
3 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Баянбүрдийн тойргийн хойно, ерөнхий боловсролын 39 дүгээр сургуулийн чанх ард байрлах “Биеийн тамир, спортын хороо” нь гурван блок, таван давхар бүхий спорт цогцолбор бөгөөд мөсөн гулгуур, хоккейн талбай нь жилийн дөрвөн улиралд тасралтгүй үйл ажиллагаа явуулах боломжтой олон улсын стандартын дагуу баригджээ.
Спорт цогцолборын мөсөн гулгуурын талбай энэ сарын 31-нийг хүртэл 07:00-22:00 цагийн хооронд иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байгаа аж. Уг талбайд нэг удаад 80 хүн гулгах багтаамжтай бөгөөд ирсэн хүмүүст тэшүүр болон хамгаалалтын малгай өгдөг, нийслэлийн аль ч дүүргийн иргэд уг цогцолборын талбайд гулгах боломжтойг мэдээллээ.
Харин нэгдүгээр сарын 1-нээс эхлэн сурагчдын амралтыг тохиолдуулж чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөөх боломжийг олгон нэгдүгээр сарын 31-нийг хүртэл хүүхэд, залуус, иргэдэд цагийн хязгаартайгаар үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөжээ. Тодруулбал нэг хүнийг нэг цаг үнэгүй гулгуулах зохицуулалт хийх юм байна.
Зочин · 3 цагийн өмнө
SEKSEER ANUSN80955877