Л.Энх-Амгалан: Хөнгөлөлттэйгөөр тэтгэвэрт гарч байгааг эргэж харах шаардлагатай
12 цагийн өмнө
Өнөөдрөөс ажил олгогч, даатгуулагчийн төлж байгаа шимтгэлээс 2% нь шимтгэл төлж буй иргэн бүрд тэтгэврийн мөнгөн хуримтлал болж нэрийн дансанд нь байршиж байна.
Үүнтэй холбогдуулан тэтгэврийн шинэчлэлийн талаар өнөөдөр УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан дараах мэдээллийг өглөө.
Тэтгэврийн шинэчлэлийг хийхэд дараах гурван зарчмыг баримталж байгаа аж.
- Тэтгэвэрт гараад амьдралдаа хүрэлцэхүйц хэмжээний орлоготой байх ёстой.
- Шударга байх ёстой. Нэг хэсэг нь хуулийн хөнгөлөлт, жилээ илүү тооцоолуулаад тэтгэвэрт гардаг байж болохгүй.
- Тэтгэврийн сан тогтвортой байж урт хугацаанд үр өгөөжөө өгч байх ёстой.
Шинэчлэлийн тухай тэрбээр дараах зүйлсийг онцлов.
- Тэтгэвэрт гарсны дараа олон эх үүсвэрээс буюу суурь тэтгэвэр, шимтгэлд суурилсан тэтгэвэр, хувийн болон сайн дурын тэтгэврээс тэтгэвэр авдаг болно.
- Тэтгэврийн хуваарилалтын тогтолцооноос хагас хуримтлалын тогтолцоо руу шилжиж байна.
- Тэтгэвэр бодоход дараалсан таван жилийг нэмэгдүүлэх.
- Тэтгэврээ эрт тогтоолгох тохиолдолд тэтгэврийн хэмжээ буурна. Хожуу тогтоолгох тохиолдолд тэтгэврийн хэмжээ нэмэгдэнэ.
- Тэтгэврийн ердийн болон эрт тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлэх (Малчин, хүүхдийн тоо, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөл г.м) Хөнгөлөлттэйгөөр тэтгэвэрт гарч байгаа хуулиудыг эргэж харах шаардлагатай.
- Ажил олгогчоос төлөх шимтгэлийн дээд хэмжээнд хязгаар тогтоож, хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоог хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх
Зочин · 8 цагийн өмнө
ANUSDAAD80955877