2024 оны арванхоёрдугаар сарын 31-нд төв талбайд "Улаанбаатарын мөнгөн шөнө" баярын цэнгүүн болно. Цэнгүүний үеэр нийтийн тээврийн автобус 18 чиглэлд 00:30 цагаас эхлэн иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ гэж НТБГ-аас мэдээллээ.

А зогсоол буюу Зүүн чиглэлд: Д.Сүхбаатарын талбайн өмнөх автобусны зогсоолоос /Ленин клуб/ хөдөлнө.

  • МШ:1 “Сүхбаатарын талбай-Шархад”
  • МШ:3 “Сүхбаатарын талбай-Офицеруудын ордон”
  • МШ:4 “Сүхбаатарын талбай-Жанжин клуб”
  • МШ:2 “Сүхбаатарын талбай-Улиастай”
  • МШ:5 “Сүхбаатарын талбай-Сэлбэ амралт”

В зогсоол буюу Баруун болон урд чиглэлд: Д.Сүбаатарын талбайн баруун тал Монголын Үйлдвэрчний эвлэлийн байрны үүднээс хөдөлнө.

  • МШ:7 “Сүхбаатарын талбай-Толгойт”
  • МШ:10 “Сүхбаатарын талбай-Улаан чулуут”
  • МШ:6 “Сүхбаатарын талбай-Орбит”
  • МШ:8 “Сүхбаатарын талбай-Зүүн салаа”
  • МШ:9 “Сүхбаатарын талбай-Баруун салаа”
  • МШ:11 “Сүхбаатарын талбай-5 шар
  • МШ:12 “Сүхбаатарын талбай-Зайсан”
  • МШ:13 “Сүхбаатарын талбай-Нисэх”
  • МШ:14 “Сүхбаатарын талбай-Яармаг”

С зогсоол буюу Хойд чиглэлд: Соёлын төв өргөөний үүднээс хөдөлнө.

  • МШ:18 “Сүхбаатарын талбай-3,4-р хороолол”
  • МШ:16 “Сүхбаатарын талбай-Хайлааст”
  • МШ:17 “Сүхбаатарын талбай-Чингэлтэй /Зүрх уул/”
  • МШ:15 “Сүхбаатарын талбай-Баянхошуу”