Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойд зориулсан “Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх өндөр чансаатай шилдэг 128 бөхийн уламжлалт барилдааны бүртгэл эхэллээ.

Тус барилдаанд улсын заан Б.Бат-Өлзий хоёр түрүүлж, нэг үзүүрлэсэн нь хамгийн өндөр амжилт юм. Түүний хувьд 2019, 2021 онд улсын харцага цолтойдоо дараалан түрүүлж, 2022 онд их шөвөгт шалгарсан бол өнгөрсөн жил үзүүрлэж байв. 2011 оноос уламжлал болгон зохион байгуулж буй уг барилдаан 2020 онд коронавирусын цар тахлын улмаас өнжсөнийг эс тооцвол 13 дахь удаагаа тасралтгүй болох гэж буйгаараа онцлогтой. Барилдаан 12 удаа болоход Ховдын бөхчүүд тав, Увсынх гурав, Булганых хоёр, Архангай, Сэлэнгийнхэн тус бүр нэг түрүү авч, “Ерөнхийлөгчийн цом”-ыг өргөжээ. Энэхүү барилдаанд улсын гарьд болон аймгийн цолтой бөх түрүүлж үзээгүй байна.

Энэ жилийн хувьд дархан аварга Н.Батсуурь, улсын аварга О.Хангай, заан Б.Бат-Өлзий, М.Лхагвагэрэл, Д.Хүдэрбулга, начин Э.Батмагнай, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр, Д.Алтанцоож нар тааварт дээгүүр эрэмбэлэгдэж байгаа юм