News.mn мэдээллийн сайтыг үүсгэн байгуулагч асан, Д.Баясгалангийн хувийн компаниудад удирдах ажил хийж байсан А.Амундра Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ нарыг дэмжсэн агуулгатай "Тусгаар тогтнол-2" нэртэй нэвтрүүлэг хөтлөн хүргэсэн билээ.

Үүний дараахан "Алтан тариа" ХХК-ий эзэн П.Цэнгүүн: "Би энэ залуугийн үзэл санаанд итгэж анх ажил олгож бизнэсийн хүрээнд оруулснаар их гай авчирсан хүн. Хүлцэл өчье. 

Түүнийг ямар жудагтайг танин мэдмэгц зарж борлуулсандаа бол харин баярлаж явдаг." хэмээн өөрийнхөө сошиал талбарт бичсэн юм:

Тэгвэл А.Амундра ч үүнийг хариуг барьж, өөрийн instragramm талбартаа: "Баян айлын хүргэн болоод хаяад явсан эхнэр, хүүхдээ халамжилж чадахгүй байгаа хүний толгойд яаж нийт Монголчууд уул уурхайн баялгаа тэгш шударгаар хүртэж болно гэж багтах билээ дээ. Энэ хүний хүчээр гэхдээ маш их ном уншсаан" гэжээ.