А.Батцэнгэл: Ирэх зуун жилийн хугацаанд цагаан сарын баярын шинийн 1-н хоёр удаа тасрахаар байгаа
4 цагийн өмнө
Шинжлэх ухааны академийн Физик технологийн хүрээлэнгийн эрдэмтэн, гавьяат багш, физикч Л.Бямбажаргалын судалгааны бүтээл, Засгийн газар, Ерөнхийлөгчийн тамгын газрын 2002 оны ажлын хэсгийн 1000 жилийн цаг тооны бичгийн тооцооллын эцэслэн шийдсэн судалгааны ажлын бүрэн эх хувийг Монголын бурхан шашны төв-Гандантэгчэнлин хийдэд гардуулан өгөх үйл ажиллагаа өнөөдөр боллоо.
Энэхүү арга хэмжээний онцлогийн талаар Монголын бурхан шашны төв-Гандантэгчэнлин хийдийн дэд хамба гавж С.Гантөмөр мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өнөөдөр маш сайхан түүхэн өдөр болж байна. Дэлхийн олон улс өөр өөрийн гэсэн он тоололтой. Азийн орнууд сарны хөдөлгөөнд түшиглэсэн зурхайтай байдаг. Монголчуудын хувьд Төгсбуянтын зурхайгаар ондоошдог. Энэ нь нэг ёсондоо монголчуудын тусгаар тогтнолын бэлэг тэмдэг, оюуны бүтээл болсон зүйл юм.
1687 онд анх Ламын гэгээн Лувсанданзанжанцан энэхүү зурхайн бүтээлийг туурвиж байсан. 13 дугаар жарны гал туулай жил буюу 1747 онд сүмбэ хам Ишбалжир гэх гүн ухаантан Төгсбуянтын зурхайн ёсыг Монгол орны газарзүйн байрлалтай тааруулж зурах ёсыг гаргаж ирсэн.
Төгсбуянтын зурхай нь сарыг шинийн болон хуучны гэж хоёр хуваагаад 15 хоногийн нарийвчлалтай явдаг. Тухайн үед сарны харагдах байдал бүрийг тооцоолон гаргадаг. Зарим үед сарны харагдах байдал маш хурдан өнгөрдгийг сарны хоног давхцалаа, тасарлаа гэж үздэг юм" гэв.
"цагаан сарын баяр Монголын цаг агаартай нийцсэн он цагийн тооллоор явж байгаа нь тодорхой"
Үргэлжлүүлэн Монголын бурхан шашны төв-Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл, нийгэм, олон нийт хариуцсан тэргүүлэгч, гэвш А.Батцэнгэл "Цагаан сарын баяраар бид эцэг эхдээ хүндэтгэл үзүүлдэг. Бурхны шашинд аз жаргалтай сайхан амьдрахад хамгийн түрүүнд эцэг эхийн ачийг санадаг, хайрладаг байх ёстой.
Монголчууд бидэнд өөр өөр үзэл, байр суурь илэрхийлэх тохиолдол бий. Гэхдээ цагаан сарын баярыг хоорондоо маргалдаж мэтгэлцэхгүйгээр нэг судалгаа, дүн шинжилгээнд үндэслэж хийх нь чухал юм.
Төгсбуянтын зурхайгаар 17 дугаар жарны хөхөгчин Могой жилийн цагаан сарын баяраа гуравдугаар сарын 1-нд буюу шинийн 2-ны өдөр тэмдэглэнэ. Ирэх зуун жилийн хугацаанд шинийн 1-н хоёр удаа тасрахаар байгааг судалсан. Энэ бол санаандгүй гаргаад ирсэн зүйл биш" хэмээн ярилаа.
Зочин · 29 минутын өмнө
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh