“МОНГОЛ” НҮҮДЭЛЧИН ӨВЛИЙН ФЕСТИВАЛЬ БОЛНО
5 цагийн өмнө
Соёлын биет бус өвийн төрөл зүйлийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, Монголчуудын уламжлалт сар шинийн баяр, түүнтэй холбоотой зан үйл, ёс заншлыг сурталчлан таниулах “МОНГОЛ” нүүдэлчин өвлийн фестиваль 2025 оны 02 дугаар сарын 16-аас 22-ны өдрүүдэд 10:00-21:00 цагт “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д болно.
Фестивальд гэр бүл, найз нөхөд, хамт олноороо хүрэлцэн ирж:
“Шинэлэх ёс”, “Цагаан сар”, “Түүхэн хөгжим”, “Язгуур урлаг”, “Хувцас, эдлэл хэрэглэл”, "Халх", "Казах", "Буриад", “Ёслол, хүндэтгэлийн зоог” уламжлалт идээ ундааны өргөө, “Тэмээн жин”, “Цаатан”, “Эрдэнэт сүрэг”, “Монгол банхар, тайга анч нохой, шувуучлахуй” өртөөгөөр зочилж, сонирхолтой хөтөлбөрүүдэд оролцохыг урьж байна.
Зочин · 2 цагийн өмнө
VANXANDI SEKSYGR80955877