Н.Ариунбат: Баянголын аманд баригдах 2,007 айлын орон сууцны өрөөнүүд 38-47 м.кв талбайтай байна
өчигдѳр
Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Баянголын аманд 10 га газар дээр 2,007 айлын орлогод нийцсэн орон сууцны барилга угсралтын ажил ирэх сарын сүүлээр эхлэх гэж буйг албаныхан мэдээлэв.
Энэ тухай Нийслэлийн орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү "Баянголын амны 2,007 айлын орон сууцыг 2027 он гэхэд барьж дуусгахаар төлөвлөсөн. Орон сууцыг барих тендерт “Ил Сүнг” компани шалгарч 2024 оны наймдугаар сарын 1-нд бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэх гэрээг баталснаар өвлийн улиралд бэлтгэл ажлаа хангаж гуравдугаар сараас барилгын ажлыг эхлүүлэх гэж байна.
Орон сууцны барилгын дэд бүтэц бүрэн шийдэгдсэн, зураг төсөл батлагдсан. Одоо Хот байгуулалт хөгжлийн газраас барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлөө авч, ажлаа эхлүүлнэ.
БНСУ-ын Эксим банкны нэн хөнгөлөлттэй зээлээр орон сууцыг барих юм" гэв.
Баянголын аманд баригдах 2,007 айлын орон сууц нь 17 блок, В1 давхартаа автомашины зогсоолтой, 10 давхар байна. Өрөөний зохион байгуулалтын хувьд 38-47 м.кв талбайтай. Сургууль, цэцэрлэг орон сууцны талбарт баригдана гэж төслийн зөвлөх үйлчилгээний "Аум Энд Лий" компанийн архитектор Н.Ариунбат танилцууллаа.
Зочин · өчигдѳр
MERGJLN SEKSYGR XALYYTSTL SHAALTSI80955877
Зочин · өчигдѳр
Хотын зүүн захад байр авчаад энэ их түгжрэлд гэртээ харьж хонох тухай бодоод ч хэрэггүй
Зочин · өчигдѳр
SHAALGYYLI80955877