Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа өнөөдөр дуусна
3 цагийн өмнө
Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулж УБЗАА-наас нийт 10 аж ахуйн нэгжийн 8.713 тонн нөөцийн махыг хоёрдугаар сарын 7-ны өдрөөс үе шаттайгаар худалдаалж эхэлсэн.
Өнөөдрийн байдлаар есөн дүүргийн 446 дэлгүүрт жижиглэнгээр борлуулж байна. Нийт махны 40 хувь нь үхрийн мах бол 60 хувь нь хонины мах бөгөөд нөөцийн махны үнийг зах зээлийн үнээс 25-30 хувиар хямд тогтоосон.
Мөн сар шинийн баярыг тохиолдуулан нөөцийн махны өргөтгөсөн худалдааг энэ сарын 24-27-ны өдөр хүртэл буюу өнөөдрийг дуустал зохион байгуулж буй. Тодруулбал, есөн дүүргийн 18 байршилд хонины махыг зах зээлийн үнээс доогуур буюу 11.800 төгрөгөөр борлуулж байна.