“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл энэ сарын 14-нийг дуустал үргэлжилнэ
6 цагийн өмнө
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл 2025 оны гуравдугаар сарын 1-нээс эхэлсэн ч олон баяр давхацсан тул гуравдугаар сарын 14-ний өдрийн 17:00 цаг хүртэл дөрөв хоногоор сунгаад буй.
Бүртгэлд хамрагдаж амжаагүй, боловсролын системд бүртгэлийн алдаатай оюутнууд энэхүү хугацаанд цэргийн мэргэжил олгох хөтөлбөрт E-Mongolia системээр бүртгүүлэх боломжтойг санууллаа. Их, дээд сургуулийн I, II, III дамжаанд суралцаж байгаа оюутнууд “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах юм.
Хөтөлбөрт хамрагдах оюутнуудад тавигдах шаардлага:
- Эрүүл мэндийн даатгалыг сүүлийн нэг жилийн хугацаанд төлсөн байх
- Зургаадугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх.
Сурлагын голч дүн 2.8 ба түүнээс дээш байх журам өөрчлөгдөөгүй.
МСҮТ-ийн оюутнууд дүүрэг дээрээ цаасан хэлбэрээр бүртгүүлнэ гэж НЗДТГ-ын Цэргийн штабын дарга мэдээлсэн юм.
Зочин · 6 цагийн өмнө
BOOBN XXNO80955877