"БНСУ-д үйлдвэрлэсэн, чийг болон усны хамгаалалттай материалаар монгол гэрийг дулаалж байна"
7 цагийн өмнө
НИТХ-аар хийн болон цахилгаан халаагуурт шилжсэн айл өрхөд үнийн урамшуулал олгох журмыг баталсан. Энэ дагуу нийслэлийн ногоон бүсэд байгаа 51 мянган айл өрхийг дулаалах ажлыг эхлүүлжээ.
Энэ тухай хотын дарга Х.Нямбаатар "Энэ жил 51,000 айлыг цахилгаан болон хийн халаагуурын системд шилжүүлнэ. Шилжүүлэх бол амархан. Харин гэр, байшингийн дулаан алдалтаа шийдээгүй тохиолдолд шилжүүлэх боломжгүй. Айл, өрхийн дулаалгад нийслэлийн зүгээс дэмжлэг үзүүлнэ. Одоогоор монгол гэрийн дулаалгын стандартыг батлуулах гэж байна" гэв.
БНСУ-ын дулаалгын материал үйлдвэрлэгч "Нэт Зеро" компанийн ажилтан "Бидний одоо суурилуулж байгаа бүтээгдэхүүн нь БНСУ-д үйлдвэрлэдэг дулаан тусгаарлагч материал юм. Чийг болон усны хамгаалалттай, дулаан хадгалах чанарыг өөртөө агуулсан бүтээгдэхүүнийг монгол гэрт ашиглахаар зорьж байна. Гэрийн дулаан алдалтыг бууруулж, уламжлалт онцлог болох "амьсгалдаг гэр" гэсэн онцлогийг хадгалж чадвал сайн дулаан тусгаарлагч бүтээгдэхүүн болж чадна гэж бодож байна. Уг бүтээгдэхүүнийг Европын дээд зэрэглэлийн сууцны дулаалгад ашигладаг, эрэлт ихтэй" гэж ярилаа.
НИТХ-ын төлөөлөгч Ч.Батзориг "Нэг хорооны 431 айлд тооцоолол хийж үзэхэд 63 нь хэвийн дулаан алдагдалтай бол 370 айлын дулаан алдагдал 60 хувийг давсан. Гэр хорооллын иргэд гэр болон байшин сууцанд амьдарч байгаагаас гэр нь илүү дулаан алдагдал ихтэй байна.
Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүдийн орлогын албан татварын нэг хувийг агаар орчны бохирдлыг бууруулах төсөл хөтөлбөрт зарцуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан.
Түүнчлэн БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА-гийн санхүүжилттэй "Нэт Зеро" компанитай хамтран гэрүүдийг дулаалах ажил хийгдэж байна. Дараа жилээс 100,000 айлыг хийн түлш болон цахилгаан халаагуурт шилжүүлнэ.
Дулааны алдагдалгүй гэр, байшинд амьдрахыг хүсэж байгаа иргэдийг ногоон зээл болон олон улсын төсөл хөтөлбөрт хамруулах бололцоо бий.
НИТХ-аас гэр хорооллын айл өрх хийн түлш болон цахилгаан халаагуурт шилжсэн тохиолдолд сарын 900,000 хүртэлх төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн" хэмээв.
Зочин · 7 цагийн өмнө
ANUSDI80955877