Загварын ертөнцөд "мөнхийн залуу"-гаараа хэмээн тодотгуулдаг сайхан бүсгүйчүүд цөөнгүй бий. Тэдний жагсаалтыг тэргүүлэгч Э.Одгэрэл. Тэрбээр 40 насны босгыг аль хэдийнээ давсан ч 20 настай бүсгүйчүүдээс ялгардаггүй. 

Тийм ч болохоороо дээдсүүдийн хараанаас мултардаггүй бололтой. Түүнийг улс орныхоо нүүр царай болгохоор дагуулан явж, гадны төлөөлөгч ирэхээр угтуулдаг гэлцдэг.  Улсын баяр наадмын үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуягийн урилгаар манай улсад Киргизстаны Ерөнхий сайд айлчилсан.

Хүндэт зочиндоо Монгол наадам үзүүлэхийн зэрэгцээ Хүй долоон худагт очиж уяачдын галаар оруулаад монгол ахуй амьдралын зах цухаас танилцуулаад авсан. Энэ үеэр Э.Одгэрэлийг дүүриймаагийн дүрд тоглуулсан гэнэ шүү.

Уншигч та бүхэн "Ховор хүмүүс” киног үзсэн биз ээ. Уг кинон дээр нэгдлийн дарга нар төвийн төлөөлөгчидөө угтаж авахдаа "Дүүриймаа" гэх бүсгүйгээр үйлчлүүлэн дайлж цайлдаг даа. Түүнтэй хамт отгон топ ч С.Ариунбилэг байлцсан юм.

Д.Ана