Жүжигчин О.Дөлгөөний нөхөр “сайн” дуучин, бүжигчин болжээ
2014/07/16
СУИС-ийн жүжигчний ангийг төгсөн ажлын гараагаа эхэлсэн чадварлаг залуу жүжигчдийн нэг бол О.Дөлгөөн. Ихэнх урлагийн хүмүүс удам дамжсан байдаг ч түүний хувьд тийм биш. Гэр бүлд нь ганц ч урлагийн салбарт хүчин зүтгэж яваагүй гэдэг. Багаасаа дуулж, бүжиглэн сургуулийнхаа урлагийн үзлэгээс авахуулаад урлаг соёлын арга хэмжээнд идэвхтэй оролцдог байсан нь жүжигчин мэргэжлийг сонгоход нөлөөлсөн аж.
Их сургуулиа төгсөөд "Амьдралд тавтай морил" олон ангит кинонпд гэрэл зурагчин Золоогийн дүрээр үзэгчдийн танил болсон. Үүнээс хойш дөрвөн тайзны бүтээлд тоглон "Хайрын эрэлд", “Single ladies” зэрэг кинонд гол болон туслах дүр бүтээсэн билээ.
Мөрөөдлийн театрт жүжигчнээрээ ажиллаж байгаад хөөрхөн хүүтэй болж уран бүтээлээсээ түр завсарлага авсан ч өнгөрсөн сард эргэн ажилдаа орсон. Тэрбээр "ер нь би өөрийгөө амьдрал дээр их л даруухан гэж боддог. Надад оноогдож байгаа дүр ихэнхдээ сэргэлэн цовоо дүрүүд байдаг нь их сонин. Магадгүй би эгдүүтэй харагддаг юм байлгүй. Сахилгагүй хүүхэд шиг дүрүүдэд тоглосоор байгаад дасчихвал яана даа" гэж нэгэн ярилцлагадаа дурьдсан байдаг.
Олон нийт ч түүнийг эгдүүтэй хөөрхөн Дөлгөөн хэмээн тодотгодог юм. Өдгөө нэг жижигхэн залууг каш идүүлэх гэж ёстой л мэргэжлийн ур чадвараа гаргаж буйгаа дуулгалаа. Бяцхан хүү О.Ивээлт-Од бор хоолонд орж, аав нь ч бүүр жүжигчин бүсгүйг дагуулахааргүй сайн дуучин, бүжигчин болсон гэнэ.
Д.Ана
Зочин · 2014/07/17
http://mojeflagi.weebly.com/http://magicznerodzenstwo.ownlog.com/
zsss · 2014/07/17
Daruuhanj bas yu in ...bdg l ****** ohin bol bas bisheldee huuhed gargsan hunig ****** gdgin tgd avgai boldgin tgd emgen boldgin ene bol jam..