Стратегийн орд эзэмшигчид Үндэсний баялгийн санг дэмжиж буйгаа илэрхийллээ
2 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар стратегийн орд эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн удирдлагатай уулзаж, хэлэлцээ хийх, хамтран ажиллах талаар санал солилцож, Ажлын хэсэгт тодорхой чиглэл өглөө.
Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын 16 ордод хайгуулын болон ашиглалтын 81 тусгай зөвшөөрлийг давхардсан тоогоор 41 хуулийн этгээд эзэмшиж байна. Эдгээр аж ахуйн нэгжийн төлөөлөл өнөөдрийн уулзалтад оролцлоо.
Стратегийн ордуудын өгөөжийг шударгаар хуваарилах, төр–хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах нь энэ уулзалтын зорилго юм гэдгийг Ерөнхий сайд тэмдэглээд, Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн хоёрдугаар хэсэг болон Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын зорилтыг дэмжиж буйд талархал илэрхийллээ.
Өнгөрсөн хугацаанд стратегийн ордууд Монголын эдийн засгийн хөдөлгүүр байлаа. Харин одоо ард түмний эрх ашиг, ирээдүйн баталгааг дээдэлж, хамтын хариуцлагыг ухамсарлах цаг ирлээ. Иймд ил тод, нээлттэй, тэгш шударга, хууль дээдэлсэн, харилцан өгөөжтэй хамтын ажиллагаа чухал. Ингэж байж нийгмийн хариуцлагатай, нэмүү өртөг шингэсэн, экспортын чиг баримжаатай уул уурхай хөгжинө гэлээ.
Ерөнхий сайд гурван зарчим баримталж буйгаа танилцууллаа.
-Иргэн бүрд үр өгөөж хүртээх Үндсэн хуулийн зарчмыг хэрэгжүүлэх,
-Бүтээмжтэй, хариуцлагатай, өрсөлдөх чадвартай төр, хувийн хэвшлийн түншлэлд хүрэх,
-Үндэсний баялгийн санг арвижуулж, Монголын ирээдүйг баталгаажуулах нь бидний зорилго гэв. Ингэхдээ Ирээдүйн өв сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах, тус сангийн хуримтлалыг орон сууцны зээлийн эх үүсвэр болгох боломжийн талаар санал солилцлоо.
Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн тухай болон Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зохицуулалтын хэрэгжилтийг хангах чиглэлээр Засгийн газраас дэвшүүлсэн зорилт, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг дэмжиж хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа оролцогчид илэрхийллээ.
Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн ТУЗ-ийн дарга Г.Батцэнгэл салбараа төлөөлж үг хэллээ. АМНАТ-ийн 65 хувийг Ирээдүйн өв санд цуглуулаад хадгалчиж байгаа юм. Өнөөдөргүй ирээдүй гэж байхгүй. Өнөөдөр иргэдэд энэ сангийн хуваарилалт очих ёстой. АМНАТ бол борлуулалтын орлогоос шууд татдаг хамгийн эрсдэлгүй татвар. Иймд АМНАТ-ийн тодорхой хэсгийг иргэдийн хуримтлалын санд төвлөрүүлэх нь зүйтэй. Ингэвэл ард иргэд уул уурхайн салбарыг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна” гэв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 33 минутын өмнө
TOMSGN TAALLAAR SXN XELEEREE DOLOOJ TAWIYYLI80955877
Зочин · 1 цагийн өмнө
BOOW XXN ANUSDAAD AL SEKSYGEER80955877
Зочин · 1 цагийн өмнө
SEXSDI80955877