Дэлхийн загварын ертөнцөд цахиур хагалсан Олон улсын супер модель Б.Билгүйтэйг уншигч та бүхэн таних биз ээ. 

Тэрбээр Бангкокийн их сургуулийг Компьютер график, мултимедиа мэргэжлээрээ төгссөн бөгөөд өдгөө Тайландад вэб дизайнер, мультимедиа чиглэлээр ажилладаг. Ажлынхаа хажуугаар завгараа өмсөн хослуулан яваа чадварлаг нэгэн. Харин түүний талаар саяхнаас "Б.Билгүйтэй гоо сайхны мэс засал хийлгэсэн үү" гэх мэдээлэл цацагдах болсон юм.

Алдарт дуучин Намчагийн рекламанд тоглож, Мерседес Бензийн шоунд оролцож, Samsung 5s-ийн нүүр царай болсон түүний нүүрэндээ батокс шахуулж байгаа зураг цахим ертөнцөд тавигдсанаас үүдэн дээрх мэдээлэл гарчээ.

Энэ удаагийн "Мобайль Ньюс" буландаа Б.Билгүйтэйгээс тодруулга авснаа онцолж байна. Тэрбээр "Би гоо сайхны мэс засал хийлгээгүй. Энэ бол зөвхөн Тайландын RMS эмнэлгийн рекламанд тоглож байх үеийн бичлэг" гэлээ.

Дашрамд дуулгахад, Тэрбээр ирэх сарын 1-нд 14 хоногийн хугацаатай эх орондоо амрахаар ирнэ гэдгээ дуулгалаа.

Д.Ана