Хоолойны цараа сайтай хэмээн олноо хүндлэгддэг СТА дуучин Г.Эрдэнэтунгалагийг дуунд дуртай хүн бүр танина. Түүнийг эршүүд гэж хүмүүс хэлдэг ч энэ нь түүний бөхөөр хичээллэж байсантай нь холбоотой гэдэг. Тэрбээр нийслэлийн 10 жилийн 50 дугаар дунд сургуулийг төгссөн. Тус сургууль нь урлагийн гүнзгийрүүлсэн сургалттай учраас багаасаа авъяасаа хөгжүүлж, өөртөө тохиолдсон боломжыг алдалгүй сайн суралцсан нэгэн.

Урлагийн тайзнаа 10 жил гарсныхаа ойг тохиолдуулан "Best of Erdenetungalag" тоглолтоо өөрийн фэнүүддээ толилуулсан. Нэлээн мяраалаг нэгэн байсан дууч бүсгүй маань тоглолтынхоо ойгоороо илүү эмэгтэйлэг дүр төрхтэйгээр уулзсан нь олон хүний нүдийг хучирлаад авсан билээ.

Түүний ийн турсан нууц нь Сарангоо фитнесс клубт хичээллэсний үр дүн гэсэн. Дуучин Г.Эрдэнэтунгалагийн "будаг"-гүй төрхийг хүргэж байна.

Д.Ана