Сэрэмжлүүлэг: Хүүхдүүд чарганаас унаж, бэртэх тохиолдол их байна
2 цагийн өмнө

Амралтын өдрүүдээр иргэд цэвэр агаарт салхилж, хүүхдүүдээ цана, чаргаар тоглуулах нь нэмэгдэж байгаа ч анхаарал, болгоомжгүй байдлаас үүдэн бэртэж гэмтэх тохиолдол цөөнгүй бүртгэгдэж байна.
Ялангуяа ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчид амарсан энэ үед эцэг, эхчүүд бага насны хүүхдүүдтэйгээ гадаа гарч, цана чаргаар гулгах нь эрс нэмэгддэг. Албаныхны мэдээлснээр энэ оны эхний 11 сарын байдлаар цана, чарганаас үүдэлтэй осол гэмтлийн улмаас нийт 1693 хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. Харин 2024 онд энэ төрлийн осол гэмтлээр Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгүүдийн яаралтай тусламжийн тасагт нийт 1619 хүн хандсан байна.
Нөгөөтэйгүүр, нийтийн эзэмшлийн зам талбайд халтирч унаж, гар, хөл, аарцаг, нуруугаа бэртээх тохиолдол ч нэмэгдсэн байна. Тухайлбал, энэ оны эхний 11 сарын байдлаар халтиргаа гулгаанаас шалтгаалан 5365 хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ.
Иймд иргэдийг өвлийн улиралд гадаа амрах, хүүхдүүдээ цана чаргаар тоглуулахдаа аюулгүй байдлыг сайтар хангах, халтиргаа гулгаатай үед болгоомжтой зорчихыг албаныхан анхааруулж байна.
Та бүхэнд дараах зөвлөмжийг хүргэж байна. Үүнд:
- Чаргаар ар араасаа дараалан гулгахгүй байх, зэрэгцээ эгнээнээс гулгах
- Замын голд зогссон бол бусдад болон өөртөө бэртэл учруулахааргүй зам чөлөөлөх
- Чаргаар гулгахдаа байрлалаа өөрт эвтэйхнээр сонгох буюу хөл, гараа унжуулахгүй, чирэхгүй байх
- Хөл, гараараа тулснаар чарганы чиглэл өөрчлөгдөж, бусадтай мөргөлдөх, унах, бэртэх эрсдэлтэй
- Гулгаж дуусаад чарганаасаа хурдан босох, ухарч гулгахгүй байх, бусдад болон өөртөө бэртэл учруулахгүйгээр, мөргөлдөх болон мөргүүлэхээс зайлж дээрээс гулгаж буй хүнийг харж, замаа чөлөөлөх
- Гулгахад тохиромжтой зам, талбай болон авто замаас хол гулгах
- Эм ба спиртийн төрлийн зүйл хэрэглэн согтуурсан, мансуурсан байдалтайгаар гулгахгүй байх
- Гулгах үедээ гар утас, хөгжим ашиглахгүй
- Бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна.







Зочин · 2 цагийн өмнө
ANUSDI BOOB XXN BOOW DOLOOMOOR AL SEXSEER80955877