ХӨСҮТ-өөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа.

Сүүлийн 24 цагт нийт 23 шинэ тохиолдолд илэрсний 8 нь Улаанбаатарт, 15 нь орон нутагт батлагджээ. Дээрх өвчний улмаас өнөөдрийн байдлаар эмнэлэгт 40 хүн хэвтэн эмчлүүлж буй бол мөн тооны иргэн гэрийн хяналтад байгаа аж.

Биеийн байдлаар нь авч үзвэл, нийт 31 хүн дунд зэрэг, хүнд 9 хүн байна. Өнөөдрийн байдлаар нийт 11 нас баралт бүртгэгджээ.