"Монгол эрдэмтэн, багш нарын зохион бүтээсэн автомат хаалт онгойлгодог чипийг есөн дүүргийн бүх хотхон хороололд суурилуулна
2 цагийн өмнө

Цагдаагийн Ерөнхий Газрын(ЦЕГ) Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба Дотоод Хэргийн Их Сургуулийн(ДХИС) Цахим зайн сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Баттөр цагдаа, онцгой байдал, түргэн тусламжийн төвд ирүүлсэн дуудлага мэдээллийг цаг алдалгүй түргэн шуурхай шийдвэрлэх зорилгоор бүх төрлийн автомат хаалтыг нээх зориулалт бүхий смарт чипийг санаачилжээ.
Улмаар ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба Шинжлэх Ухаан Техникийн Их Сургуулийн(ШУТИС) Мэдээлэл холбооны технологийн сургуулийн багш, дэд профессор Ц.Тэнгис, Б.Дорж, Н.Ганхуяг нартай хамтран хотхон, хорооллын гаднах бүх төрлийн хаалтыг онгойлгодог чипийг зохион бүтээсэн байна.
Уг чипийг Баянзүрх дүүргийн гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл хамгийн их бүртгэгддэг орон сууцны 100 байршилд суулгаж туршжээ. Энэ хугацаанд цагдаа дуудлага авсан даруйд цаг алдалгүй хотхон, хороололд нэвтэрч, гэмт хэрэг, зөрчилд түргэн шуурхай арга хэмжээ авч, таслан сэргийлсэн гээд олон эерэг үр дүн гарчээ.
Монгол эрдэмтэн, багш нарын зохион бүтээсэн уг чипийг нийслэлийн есөн дүүргийн бүх хотхон хороололд суурилуулах нь цаг үеэ олсон зөв ажил. Энэхүү тусгай чипээр зөвхөн цагдаа гэхгүй эмнэлэг, онцгой байдлын байгууллагын бүх машин шууд нэвтэрдэг байх хэрэгтэйг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын(НИТХ) дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн удирдлага эрдэмтэн багш нартай уулзах үеэр онцлов.
Нийслэл хотын хэмжээнд өнөөдрийн байдлаар 1,288 автомат хаалт байгаа гэх судалгаа бий. Цаашид автомат хаалт нийлүүлж суурилуулдаг аж ахуйн нэгжүүдтэй уулзалт зохион байгуулж, багш нарын уг бүтээлийг илүү боловсронгуй болгоход мэдээлэл технологийн салбарын аж ахуйн нэгжүүдийг хамтран ажиллахыг уриаллаа.
Эх сурвалж: НИТХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс







Зочин · 11 минутын өмнө
Daisogiin munhtsetseg 75oni tuulai jiltei boovnii nuh