Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан хэргээ нуух зорилгоор хахууль өгсөн CU-гийн ажилтан, хахууль авсан цагдаа нарт хорих ял оноожээ
2 цагийн өмнө

Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан хэргээ нуух зорилгоор хахууль өгсөн CU-гийн ажилтан, хахууль авсан цагдаа нарт хорих ял оноожээ.
Тодруулбал, насанд хүрээгүй хүүхдэд согтууруулах ундааны зүйл худалдсан гэх иргэний мэдээллийн дагуу дүүргийн Цагдаагийн газрын хэлтсийн алба хаагчид 2025 оны дөрөвдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 31-р хороонд үйл ажиллагаа явуулдаг СU-н салбарт очиж, 21 насанд хүрээгүй Ө-д согтууруулах ундааны зүйл худалдан борлуулсан үйлдлийг илрүүлж хуулийн этгээдийг торгох, тусгай зөвшөөрлийг цуцлах талаар мэдэгджээ.
Тус салбарын үйл ажиллагааг хариуцан ажиллуулдаг иргэн нь торгуулахгүй байх, тусгай зөвшөөрлийг цуцлуулахгүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй байх ашиг сонирхлын үүднээс 2.5 сая төгрөгийн хахууль өгч, цагдаагийн алба хаагчид хахууль авсан хэрэгт холбогдож, прокуророос яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрээр шүүгдэгч Б.Х Э.Э, Н.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүгдэгч Б.Х, Э.Э нарт нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил зургаан сарын хугацаагаар хасч, нэг жил хоёр сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Н.М-д нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил гурван сарын хугацаагаар хасаж, нэг жил нэг сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч А.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил зургаан сарын хугацаагаар хасаж 10 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэжээ.







Зочин · 1 цагийн өмнө
ANUSN UILCHLGE XUSSN SEXSYGR TOMSGN XELEERE GOEOOR DOLOOJ80955877
Зочин · 1 цагийн өмнө
BOOBN XXN BOOW XUSNR TAASHAALDMR DOLOOX80955877