Нийслэлийн есөн дүүргийн хүнсний 410 дэлгүүрт өнөөдрөөс/2026.01.20/ эхлэн нөөцийн махыг жижиглэнгээр худалдаална.

Үнийн хувьд хонины мах нэг килограмм нь 13,000, үхрийн мах 15,000 төгрөг байна.

Энэ жил есөн ААН нийт 5,000 тонн нөөцийн мах бэлтгэсэн бөгөөд 40% үхрийн мах, 60% хонины мах.

Харин нэгдүгээр сарын 17-ноос “Их наяд” болон “Соёолж молл” худалдааны төвд зохион байгуулж буй “Амар байна уу” сар шинийн баярт зориулсан үзэсгэлэн худалдааны үеэр нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулахаар төлөвлөжээ.

зураг

 

зураг

 

зураг

 

зураг

 

зураг

 

зураг

 

зураг

 

зураг

 

зураг