Эрчим хүчний систем чадлын дутагдалтай байгаа тул 1.5 цагийн хугацаатайгаар ээлжлэн тог хязгаарлаж байна гэв
2026/01/21

Улаанбаатар хотын хэрэглэгчид өчигдрөөс эхлэн эрчим хүчний хязгаарлалттай байна.
Диспетчерийн Үндэсний Төв(ДҮТ)-өөс энэ талаар "Эрчим хүчний салбарт хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж, эх үүсвэрүүдэд технологийн хүндрэл, техникийн гэмтэл гарсны улмаас Төвийн бүсийн эрчим хүчний систем чадлын дутагдалтай ажиллаж байна" гэж мэдэгдэв.
Иймд нийслэл хотын хэмжээнд тодорхой байршлуудад цахилгаан эрчим хүчний төлөвлөсөн хэрэглээг цагийн хуваарийн дагуу 1.5 цагаар хязгаарлалтыг ээлжлэн хийж байгаа аж. Гэхдээ тасралт, хязгаарлалтыг мэдээлдэг www.tog.mn сайтад одоогоор ямар ч хуваарь байршаагүй байна.
Энэхүү хязгаарлалтыг Монгол Улсын эрчим хүчний системд аваарын горим үүсэхээс сэргийлэн хийж буй бөгөөд инженер, техникийн ажилтнууд 24 цагийн хүндрүүлсэн горимд ажиллаж байгааг ДҮТ онцоллоо.








Зочин · 2026/01/21
SAWI80955877
ИРГЭН · 2026/01/21
ЭРЧИМ ХҮЧНИЙ ХУЛГАЙ ЗОГСООГҮЙ ЦАГТ ЭНЭ ХЯМРАЛААС ХЭЗЭЭ Ч ГАРАХГҮЙ. ХУЛГАЙГАА ХИЙГЭЭД АРГАЛААД БАЙСАН ЦАГ ХУГАЦАА ДУУССАН. ОДОО ТУЙЛДАА ХҮРЭЭД ШҮҮХ ПРОКУРОР Ч БҮГДИЙН АДИЛ ХАРАНХУЙД ХҮЙТЭНД СУУНА. ТЭР ҮЕД БҮХ ЮМ ХУУЛИЙН ДАГУУ ЯВАГДАХ БАЙЛГҮЙ. ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ АЖИЛЛАЖ БАЙГАА ЖИРИЙН МЭРГЖИЛТЭН ХУЛГАЙ ХИЙЖ БАЙНА Ш ДЭЭ. ТЭНДЭР АВААД ДУНДААС НЬ "ХУСААД" "ХУСААГҮЙ "НЭГ Ч ТЕНДЭР БАЙХГҮЙ. ЗОХИХ МӨНГӨ НЬ ХЭРЭГЖИХ ЗҮЙЛДЭЭ ОЧООГҮЙ БАЙХАД ЯМАР ЧАНАР БАЙХАВ ДЭЭ. 10 ЭРГЭЭР 10ТАЛААС НЬ ТОЙРУУЛЖ ТОГТООХ БАЙТАЛ 2 ЭРГЭЭР ТЭГЭЭД БАС ХУЛХИ ЭРГЭЭР ОРЛУУЛЖ ХОЁР ТАЛААС НЬ ТОГТООВОЛ ХЭДЭН ЖИЛИЙН АМЬТАЙ ЗҮЙЛ БОЛОХ ВЭ? ТЭГЭЭД ЗОРИУЛАЛТЫН 10 ЭРЭГ ЭРЧИМ ХҮЧНИЙХНИЙ КАРМААНД. ХООРОНДОО ХУВААЖ АВНА. БҮР ТОГТВОРТОЙ ТОГТОЛЦОО.
Зочин · 2026/01/21
XALYYXN SEXSEER UILCHLGE80955877DYYDLGN80955877BOOB XXI BOOW DOLOON