МУГЖ, Поп хатагтай, дуучин Б.Сарантуяа энэ зун тоглолттой тун чиг завгүй яваа. Сүүлийн үед тэрбээр өөрийн цахим хуудасаа идэвхитэй хөтөлдөг болсон.

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 90 жилд оролцон, дуу хуураар бэлэг барьжээ. Харин маргааш Дорнод аймагт МУГЖ Дашка буюу Дашдондогтой хамтарсан "Үзэсгэлэн төгөлдөр эх орон" тоглолтоо толилуулах гэж байгаа тухайгаа дөнгөж сая дуулгалаа.

Түүний дууг сонсох дуртай, үнэнч фэнүүдэд нь гавьяатын турж гоолиг болсон нь ихэд таалагдаж өндрөөр үнэлэв.

Түүний энэхүү зургийг харсан шүтэн бишрэгчид нь "Сайхан харагдаж байна. Турчихсан юм уу даа. Дайчин бүсгүйдээ амжилт, гайхалтай гоолиг болжээ. Турсан чинь улам үзэсгэлэнтэй харагдаж байна" хэмээн урмын үгсийг мянга мянгаар нь хайрлажээ.

Д.Ана