“Таны данс хязгаарлагдлаа”, “Мэдээллээ баталгаажуулна уу” гэх хуурамч утгатай мессэж, сэжигтэй холбоосоор иргэдийг залилах гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байгааг анхааруулав. 

Залилагчид айлгаж, яаруулж, итгэл төрүүлэх үг хэллэг ашиглан таныг бодолгүй үйлдэл хийхэд хүргэдэг. Банк болон албан байгууллага хэзээ ч таны нууц үг, OTP кодыг мессэжээр асуухгүй.

Иймд 

  • Баталгаагүй холбоос дээр бүү дар.
  • Хувийн мэдээлэл, нууц үг, OTP кодоо хэнд ч бүү дамжуул.
  • Сэжигтэй тохиолдлыг албан ёсны эх сурвалжаар нягтлахыг ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс мэдээллээ. 

зураг