Бусдыг дээрэлхэж, зодсон 5 хүүхдийг яллагдагчаар татан, нэгд нь хилийн хориг тавьж, "Шангри Ла" худалдааны төвийн аваарын шатны хэсгийг битүүмжлүүлжээ
2 цагийн өмнө

Ахлах ангийн сурагчид нэгнээ дээрэлхэж, биед нь халдаж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсаныг цагдаагийн байгууллага шалгаж байгаа мэдээлсэн.
Уг хэргийн шалгалтын талаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас тодруулахад дараах хариултыг өглөө.
"Цахим сүлжээнд гарсан бичлэгтэй холбогдуулан нэр бүхий таван хүүхдийг насанд хүрээгүй хохирогчид тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж биед нь халдаж, хүч хэрэглэсэн үндэслэлээр яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Дээрх өсвөр насны хүүхдүүдээс нэг хүүхдэд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, нэр бүхий хүмүүстэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас гэмт хэрэг гаргахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулах, дахин гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх зорилгоор “Ш...” ХХК-д прокурорын мэдэгдэл хүргүүлсний дагуу нэр бүхий компаниас хэрэг болсон худалдааны төвийн аваарын шатны хэсгийг битүүмжилж, хөдөлгөөнийг хязгаарлаж, байнгын хараа хяналттай болгосон талаар хариу өгсөн" гэв.







Зочин · 1 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75oni tuulai jiltei boovnii nuh