ТАНИЛЦ: Дулааны шугамыг засварлах хуваарь
2 цагийн өмнө

Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас наймдугаар сарын 25-ны хооронд нийт 8-9 хэсэгт хуваан засварлаж, өвлийн бэлтгэл ажлыг хангахаар төлөвлөжээ.
Энэ тухай "Улаанбаатар Дулааны Сүлжээ" ТӨХК-ийн ерөнхий инженер Ш.Мөнхжаргал "2026 онд хийгдэх дулааны шугамын засварын төлөвлөлтийг 2025 оны арваннэгдүгээр сард гарсан.
Улаанбаатар хотын дулааны 376 километр төв магистраль шугамаас 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас наймдугаар сарын 25-ны хооронд үндсэн бүх шугамын засваруудыг 8-9 хэсэгт хувааж гүйцэтгэхээр төлөвлөсөн.
Манай байгууллагаас 10 байршилд 1.2 километр дулааны шугамыг хэсэгчлэн шинэчилнэ.
Дэлхийн банк, Европын Сэргээн Босголтын Банкны санхүүжилтээр 3, 4 дүгээр хорооллын эцэс Золо маркет худалдааны төвийн орчимд 400мм, Толгойтын эцсийн буудал ормын 400-500мм-тэй шугамыг шинэчлэн солино.
Энэ жилийн хамгийн чухал ажил Эрчим хүчний гудамжинд ДЦС-4-аас гарсан 10, 11 дүгээр магистраль шугамыг буулгаж, авто замыг өргөтгөх ажил хийгдэнэ. Нийслэлийн Авто Замын Газар холбогдох байгууллагуудтай хамтарч гүйцэтгэх график батлагдлаа. Уг шугам тавдугаар сарын 15-наас долоодугаар сарын 1-ний хооронд зогсоно.
Мөн зарим байршилд авто зам доогуур хөндлөн гарч байгаа дулааны шугамыг солих ажлууд хийгдэнэ" гэж мэдээллээ.
Дулааны шугамыг засварлах дэлгэрэнгүй хуваарийг эргэн мэдээлэх болно.













