З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурлыг ирэх сарын 13-нд болгож хойшлуулав
2 цагийн өмнө

УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал өнөөдөр /2026.03.23/ болж, хурлыг ирэх дөрөвдүгээр сарын 13-ны 10.00 цаг хүртэл хойшлуулав.
Энэ хэргийг нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцэж байгаа бөгөөд өмнө нь тус хэрэг гурван өдрийн турш шүүхээр хэлэлцэгдсэн ч нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэн шүүх хурлыг 60 хоногийн хугацаатай хойшлуулах шийдвэр гаргасан.
Эл хэргийг эргэн сөхвөл, З.Энхболд болон Б.Энх-Амгалан нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгоход хамтран оролцсон гэх үндэслэлээр буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж байлаа.
Гэвч давж заалдах шатны шүүх уг шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн. Улмаар анхан шатны шүүх З.Энхболдыг цагаатгаж, харин Б.Энх-Амгаланд хоёр жилийн хорих ял оноосон байдаг.







Зочин · 20 минутын өмнө
SHAAX ZALYYSN ANUSN BUX XELEERE YDAANAAR DOLOON URN SHINEGENE AMSI80955877
Зочин · 21 минутын өмнө
2ERD XUCHEER SXN XUCHINDUULI BIEE UNELLEED XUSSEN VANAG NZ AMRAG BOLI80955877
Зочин · 22 минутын өмнө
BOOB XXN BOOW DOLOOJ80955877